Цэцэрлэгт 69729 хүүхэд хамрагдаж чадахгүй байна гэв

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 17

Төр, засгийг ажлаа хийхийг шаардаж өнгөрсөн долоо хоногт залуус төв талбайд тайван жагсаал зохион байгуулсан. Тэд 15 багц шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн юм. Тухайлбал, цэцэрлэг сургуулийн хүрээмжийг нэмэгдүүлэхийг шаардсан байдаг. 

Тэгвэл эл хүрээнд өнөөдөр /2022.04.17/ Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар БШУЯ, ЭЗХЯ, Сангийн яам, Нийслэл, дүүргийн засаг дарга нар, Боловсролын ерөнхий газрын дарга удирлагуудтай уулзаж байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 69,729 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа бол нийслэлд 57 байршилд цэцэрлэгийн ачаалал өндөр байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top