Цэцэрлэгт сугалаагаар оруулдгийг халж, 200 тэрбумыг зарцуулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 04 сарын 17

Төр, засгийг ажлаа хийхийг шаардаж өнгөрсөн долоо хоногт залуус төв талбайд тайван жагсаал зохион байгуулсан. Тэд 15 багц шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн юм. Тухайлбал, цэцэрлэг сургуулийн хүрээмжийг нэмэгдүүлэхийг шаардсан байдаг. 

Тэгвэл эл хүрээнд өнөөдөр /2022.04.17/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар БШУЯ, ЭЗХЯ, Сангийн яам, Нийслэл, дүүргийн Засаг дарга нар, Боловсролын ерөнхий газрын дарга удирлагуудтай уулзаж байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 69,729 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа бол нийслэлд 57 байршилд цэцэрлэгийн ачаалал өндөр байгаа аж. 

Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар энэ талаар "Улсын төсвөөс 100 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийн нэмж тодотгож, нийт 200 тэрбум төгрөгөөр ирэх 9-р сарын 1 гэхэд цэцэрлэгийн хүүхдүүд сугалаагүй, хаяг дээрээ цэцэрлэгт хамрагддаг болгох үүргийг Ерөнхий сайд өглөө. Нийслэлийн тулгамдсан олон асуудлыг шийдэхэд бодлогын дэмжлэгийг бүхий л талаар үзүүлдэгт талархал илэрхийлье" гэсэн мэдээлэл өглөө. 

Түүнчлэн өнөөдрийн уулзалтаар,
 

  • Ачаалал хэт өндөртэй 57 байршилд төлөвлөгдсөн цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэх, цэцэрлэгүүдийг өргөтгөх
     
  • Ачаалал өндөртэй байршлуудад цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх
     
  • Төрийн бус өмчийн цэцэрлэгийн ашиглагдаагүй сул орон тоонд нэмэлт элсэлт авч хувьсах зардал, хоолны зардлын дэмжлэг үзүүлэх
     
  • Байгууллагын цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих
     
  • Ачаалал өндөртэй байршлуудад хувийн цэцэрлэг байгуулах иргэд, аж ахуй нэгжийг дэмжих
     
  • "Өргөө" цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх, газар чөлөөлөх
     
  • Томоохон орон сууцны хорооллын I давхрыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах /Түрээслэх, худалдан авах/
     
  • Ачаалал өндөртэй байршлуудад хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг зориулалтаар барилга барьсан тохиолдолд төр худалдан авах, түрээслэх
     
  • Хүүхэд харах үйлчилгээг дэмжих
     
  • 2 настай хүүхэд бүрд хувьсах зардал олгох боломжийг судлах
     
  • Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар БШУЯ, ЭЗХЯ, Сангийн яам, Нийслэл, дүүргийн засаг дарга нар, Боловсролын ерөнхий газрын дарга удирлагууд зөвлөлдөж байна. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энэ пяиздаа ичиж үхд(194.230.147.84) 2022 оны 04 сарын 17

Хүүхэн үгийн тэжээвэр энэ гөлөг юу юу гэж хуцаж ульж бидний толгойг эргүүлж байсныг та бүхэн санаж байна уу.....\nОдоо энэ пяиздаад бүх эрх мэдэл бий....\nДарга яааасан ч болохгүй гээд хуцаааад байж билээ

0  |  0
Энэ пяиздаа ичиж үхд(194.230.147.84) 2022 оны 04 сарын 17

Хүүхэн үгийн тэжээвэр энэ гөлөг юу юу гэж хуцаж ульж бидний толгойг эргүүлж байсныг та бүхэн санаж байна уу.....\nОдоо энэ пяиздаад бүх эрх мэдэл бий....\nДарга яааасан ч болохгүй гээд хуцаааад байж билээ

0  |  0
Suren(103.229.121.93) 2022 оны 04 сарын 17

BAISHIN BARIJ BOLNO BUI ZA. AJillax xunii nuutsuu beltgex xetegtei dee. Bagsh nar, togooch nar

0  |  0
Иргэн(64.119.22.8) 2022 оны 04 сарын 17

Хотын дарга гэх нөхөр ч дээ. Сүржин нэртэй даржин ажил хийгээд аргагүй л толгой сайтай новш юмаа

0  |  0
Газрын наймааны үр д(66.181.161.116) 2022 оны 04 сарын 17

Хүн амын нягтаршил байршил зэргийг харгалзах юун..Хамгийн гол нь барилгын стандарт чанар ш дээ...гэснээс Энхболд бадамжунай алим Батбаяр батүүл нар цэцэрлэг барих газар үлдээсэн юм боловуу..ганц машин зогсох боломжгүй болтол нь зараад авто зам тэлж өргөжих боломжгүй машин зогсоол барих боломжгүй болтол нь зарна гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ .ирээдүйрүүгээ их буугаар бууруулсны үр дүнд одоо түгжрээд торгуулаад ачуулаад л байж байна даа.

0  |  0
Top