Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2022.04.17) цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар БШУЯ, ЭЗХЯ, Сангийн яам, Нийслэл, дүүргийн Засаг дарга нар, Боловсролын ерөнхий газрын дарга удирлагуудтай уулзлаа.
УЛААНБААТАР ХОТЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДАЛ - ШИЙДЭЛ
- Ачаалал хэт өндөртэй 57 байршилд төлөвлөгдсөн цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэх, цэцэрлэгүүдийг өргөтгөх
- Ачаалал өндөртэй байршлуудад цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх
- Төрийн бус өмчийн цэцэрлэгийн ашиглагдаагүй сул орон тоонд нэмэлт элсэлт авч хувьсах зардал, хоолны зардлын дэмжлэг үзүүлэх
- Байгууллагын цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих
- Ачаалал өндөртэй байршлуудад хувийн цэцэрлэг байгуулах иргэд, аж ахуй нэгжийг дэмжих
- "Өргөө" цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх, газар чөлөөлөх
- Томоохон орон сууцны хорооллын I давхрыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах /Түрээслэх, худалдан авах/
- Ачаалал өндөртэй байршлуудад хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг зориулалтаар барилга барьсан тохиолдолд төр худалдан авах, түрээслэх
- Хүүхэд харах үйлчилгээг дэмжих
- 2 настай хүүхэд бүрд хувьсах зардал олгох боломжийг судлах
- Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар БШУЯ, ЭЗХЯ, Сангийн яам, Нийслэл, дүүргийн засаг дарга нар, Боловсролын ерөнхий газрын дарга удирлагууд зөвлөлдөв.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 69,729 хүүхэд СӨБ-д хамрагдаж чадахгүй байгаа бол нийслэлд 57 байршилд цэцэрлэгийн ачаалал өндөр байна.
Сэтгэгдэл ( 0 )