"Хөндий дэх аллага"-ын сэжигтэн хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эхээ АСАРДАГ байжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 19


Өмнөд Солонгост дуулиан тариад байгаа "Хөндий дэх аллага" хэргийн сэжигтэн И Ин Э болон Жо Хён Сү нарыг Гоян дахь нэгэн оффисоос баривчилсан билээ. 

Даатгалын мөнгө авахаар нөхрөө хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй И Ин Эгийн тухай мэдээлэл цацагдаж эхлэхтэй зэрэгцэн түүний өнгөрсөн амьдрал ил болж эхэллээ. Тухайлбал, дунд сургуулийн зургадугаар ангид байхдаа "Хайрын байшин" цэнгээнт нэвтрүүлэгт оролцож байсан түүний дүрс бичлэгүүд цацагдаж эхэлсэн байна. 

Уг бичлэг 2002 оны гуравдугаар сард цацагдаж байсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эхээ асардаг, цовоо сэргэлэн охин халамжийн мөнгөөр амьдардаг тухайгаа дурдаж байсан аж.

Эцэг, эхээ асрахын тулд шаргуу хөдөлмөрлөж, үүнээсээ ичиж, санаа зовдоггүй тухайгаа эелдгээр ярьж байсан охин шинэхэн байшингаа заан, "Би том болоод тусламж хэрэгтэй байгаа хүмүүст авсан шигээ тус хүргэх болно" хэмээн амлалт өгч байсан нь олны хайрыг татаж байжээ. 

Уг бичлэгийг үзсэн интернет хэрэглэгчид охиныг тэс өөр нэгэн болж өссөнийг хараад цочролд орсон гэнэ. 

И Ин Эг нөхрийгөө даатгалын мөнгө авах санаатайгаар хөнөөсөн хэрэгт буруутгахаас гадна өөр хоёр хохирогчийн үхэлд буруутай байж магадгүй хэмээн шалгаж эхлээд байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nko(202.126.90.89) 2022 оны 04 сарын 22

Ghde bas arai joohn medeelel ym a goy delgerenvui oruulj baij bolhu?

0  |  0
irgen(106.102.128.222) 2022 оны 04 сарын 22

solongos emegteichvvd mungunii tuluu yu ch hiihees butsahgvi, aimshguud. hvn alj chadaj bga hvmvvs hudal heleh bol envvhend.

1  |  2
Bho(66.181.161.73) 2022 оны 04 сарын 22

Uu huurhii barigdtsiimu. Suulchiin nuhuruu alsan heregt buuruutgagdaad shalgagdaj bhdaa alga bolsiin nuuts amragtaiga.

5  |  2
bi(66.181.161.37) 2022 оны 04 сарын 22

mal tejeevel am tosdono hun tejeevel tolgoi tsusdana gdg l boljde\n

5  |  2
зззз(103.26.193.191) 2022 оны 04 сарын 20

хамраа засуулчиж

7  |  1
Top