ХӨНДИЙ ДЭХ АЛЛАГА | И Ин Э-г "төгс" психопат гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 19

 

2019 онд Өмнөд Солонгост даатгалын мөнгө авах зорилгоор нөхрөө нууц амрагийн хамтаар хөнөөсөн хэрэг гарсан нь багагүй дуулиан дэгдээсэн билээ. "Хөндий дэх аллага" хэмээн нэрлэгдсэн уг хэргийн сэжигтнүүд болох И Ин Э болон Чо Хён Сүн нарт холбогдох 11 дэх удаагийн шүүх хурал өнгөрөгч наймдугаар сарын 26-ны өдөр болжээ.

Уг шүүх хуралд эрүүгийн сэтгэл судлалын шинжээч нийт зургаан хүн яллагчийн талаас оролцсон бөгөөд сэжигтэн И Ин Э "төгс" психопат хэмээн дүгнэсэн талаараа ярьсан нь олныг цочирдуулаад байна.

 

 

И Ин Э-д хийсэн тестийн үр дүнд тэрээр 31 оноо авчээ. Энэ нь төгс "психопат" гэдгийг илтгэж байгаа гэнэ. Их Британи болон Америкийн орнуудад хамгийн дээд хэмжээг 30 хэмээн тогтоосон байдаг. Харин энэ тоо БНСУ-д 25 ба түүнээс дээш бол "ноцтой" хэмээн үздэг байна. 

Профессор И Су Жон сэжигтэн И Ин Э-г зөвхөн өөрөө л мэддэг нарциссист зан чанартай нэгэн хэмээн дүгнэжээ. Тэрээр хэлэхдээ "И Ин Э психопат болон социопат хэмээх хоёр төрөлд хамгийн дээд оноог авсан" гэжээ. 

Хамгийн анхны шүүх хурлын үеэр шүүх танхимд огтхон ч гэмшсэн шинжгүй орж ирсэн И Ин Э болон Чо Хён Сүн нар талийгаачийн гэр бүлийнхнийг ихэд бухимдуулсан. Энэ нь психопат хүний  гол шинж бөгөөд огтхон ч гэмших сэтгэлгүй байдаг аж. 

 

 

Сэжигтнүүдэд холбогдох 13 дахь удаагийн шүүх хурал энэ сарын 22-ны өглөө болно. Шүүх хуралд гэрчээр оролцож буй хүмүүс олон олон нотлох баримтууд дэлгэсээр байгаа нь олон нийтийг цочролд оруулсаар байна.

 

 

И Ин Э сар бүр таксины төлбөрт 2 сая вон хорхирогчийн кредит картнаас уншуулдаг байжээ. Мөн өдөрт нэг сая вонын хүүтэй зээл авч, хүүг нь хохирогч төлдөг байсан тухай баримт дэлгэгджээ. Өрөө төлж дийлэхгүйн улмаас машинаа зарсан талийгаач Юнд сайн найз нь И Ин Эгээс салбал 20 сая вон өгөх санал хүртэл тавьж байсан аж.

 

 

Талийгаач Юн И Ин Э-г охинтой байсныг гэрлэснийхээ дараа л мэдсэн гэнэ. Сэжигтэн И Ин Э охиноо тийм ч их ойшоодоггүй байсан. Гэсэн ч охиноо талийгаач Юний гэр бүлийн бүртгэлд оруулж чадсан бөгөөд ингэснээр даатгалын 800 сая воныг авах нөхцөл бүрдэж байгаа аж. 

Амь насаа 800 сая воноор даатгуулах нь тийм ч түгээмэл биш үзэгдэл. Даатгалын хугацаа дуусахаас нэгхэн хоногийн өмнө И Ин Э-ийн нөхөр усанд живж амиа алдсан. Уг хэрэг даатгалын компанийнханд сэжигтэй санагдсан тул хэргийг судалж эхэлсэн бөгөөд эцэст нь И Ин Э-г нууц амрагийн хамтаар нөхрөө хөнөөсөн болохыг тогтоосон юм. 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gungiin avhai(202.9.41.149) 2022 оны 09 сарын 22

Za tegeed yuny tuld changa huulitai huulia yas murddug uls bilee shuud l tsaaz shdee

2  |  0
Төмсөг Төрөө(66.181.161.71) 2022 оны 09 сарын 23

Муусайн гашилсан кимчи хөгцөрсөн будаанууд нэгийгээ ална уу чаана уу иднэ үү хэнд хамаатай билээ хохь чинь наад жомбого хүүхнээ монголд ацраад хорих руу оруулчтх тэгээд л гүйцнэ..

3  |  0
Zochin(103.212.118.140) 2022 оны 09 сарын 22

Hunii gsen zan chanar orovdoh setgelgui torolhiin aluurchin bdgiin bnlee sain jujiglej chaddag gsen ternii nershil n психопат

2  |  1
Солонго(64.119.22.97) 2022 оны 09 сарын 22

Нэг ёсондоо төрөлхийн алуурчин

4  |  0
Иргэн(202.126.89.242) 2022 оны 09 сарын 20

Психапат гэж юу гэж бгаан бол

1  |  1
123456(66.181.160.81) 2022 оны 09 сарын 21

Хүний гэсэн сэтгэл гаргаж өөрт нь тус болох болов уу гэж үг хэлсэн боловч эцэс сүүлдээ өөрөө буруутан болдог хогийн хорвоод сэтгэл гаргах дэмий болсон цаг бүүр нэг амиа хичээсэн занд хэрхэн яаж суралцах вэ новш гэж \n

0  |  1
э(66.181.161.1) 2022 оны 09 сарын 22

Хогчин хэн янхандаж яв гэсэн юм муу эрийн сүгнүүд үхэж байвал таарна.

3  |  10
Пясда(66.181.161.79) 2022 оны 09 сарын 22

Мана ажил дээвэр нэг тиим хүүхэн бна олон талар н бодоод

2  |  1
Ju(98.204.176.20) 2022 оны 09 сарын 22

Gemgui saihan tsaraitai hondii nohduud mgld ch ih bolson bnlee dee

4  |  0
Top