ХӨНДИЙ ДЭХ АЛЛАГА | Олныг цочирдуулсан хэрэг ЭЦЭС боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 27

 

2019 онд нөхрөө даатгалын мөнгө авах зорилгоор нууц амрагтайгаа хамтран хөнөөсөн хэрэг гарч Өмнөд Солонгост дуулиан тарьсан билээ. Уг гэмт хэргийг үйлдсэн 31 настай И Ин Э-д бүх насаар нь хорих ял оноолоо. 

Инчон хотын дүүргийн шүүхээс И Ин Э болон Чой Хён Сү нарт 30 жилийн ялыг биеэр эдэлж, 20 жилийн хугацаанд цахим гав зүүх ял ноогдууллаа. Тэд 2019 оны зургаадугаар сард Гапён хэмээх газар 39 настай хохирогчийг усанд живүүлэн хөнөөсөн байдаг. Уг хэрэг гарахаас өмнө буюу хоёрдугаар сард хохирогчид хор өгч, тавдугаар сард загас агнуурын газар живүүлэхийг оролдсон нь мөрдөн байцаалтын явцад ил болсон. 

Прокуроруудын зүгээс нөхрийнхөө амь насны даатгалд ирэх ёстой 800 сая воныг авахын тулд уг хэргийг урьдаас төлөвлөн үйлдсэн хэмээн гэмт этгээдүүдийг буруутгасан. Тэд нөхрөө усанд сэлж чаддаггүйд мэдсээр байж усанд шумбахыг санал болгосон нь урьдаас төлөвлөсөн санаатай аллага хэмээн үзэж тэдэнд бүх насаар нь хорих ял оноохыг шаарджээ.

Яллагдагч нар анхан шатны шүүхээс авахуулаад өнөөг хүртэл өөрсдийн гэм бурууг нуун дарагдуулахыг оролдсон, мөн чин сэтгэлээсээ гэмшээгүй учир шүүхээс тэдэнд бүх насаар нь хорих ял ийнхүү оноожээ. 

Уг хэрэгт холбогдох шүүх хурал нийт 15 удаа болсон. Шүүх хурал болон мөрдөн байцаалтын явцад илэрсэн баримтууд дэлгэгдэх бүрт олон нийтийг цочирдуулж байсан бөгөөд "Хөндий дэх аллага" хэмээн нэрлэгдээд байгаа уг хэрэг олон олон тайлагдаагүй нууцуудыг дагуулаад байгаа билээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ж(139.5.219.92) 2022 оны 10 сарын 31

Ээ бурхан минь нөхрөө хөнөөчөөд 800 сая вонтой сайхан амьдарч чадах уу, үгүй л байх. Шөнө бүр зүүдэнд нь ирэх бх даа...

1  |  0
Зочин(66.181.161.127) 2022 оны 10 сарын 30

Монгол хүүхнүүдээс аймар хэрэг үйлджээ

0  |  0
Арай2сэтгүүлч(202.9.40.188) 2022 оны 10 сарын 30

Найруулга , сонгосон үгийн утга гэж авах юм алга ? Ийм сэтгүүлч байснаас байгаагүй нь дээр шүү ичиж үхмэр

6  |  2
Top