БНСУ-д шуугиан тариад буй "Хөндий дэх аллага" хэмээн нэрлэгдсэн хэргийн сэжигтэн И Ин Эгийн нас барсан нөхөртэйгөө авахуулсан хуримын зураг цацагдсан. Харин энэ удаад интернэт хэрэглэгчид түүний өөр нэгэн эртэй хуримаа хийж буй үеийн зургийг дэлгэжээ.
И Ин Э 2016 онд А гэх эртэй хурим хийсэн бөгөөд энэ нь ихэд сэжиг бүхий байсан тухай тухайн эрэгтэйгийн ойр дотнынхон нь дурджээ.
И Ин Э амиа алдсан нөхөртэйгөө 2012 оноос эхлэн үерхэж эхэлсэн. Түүнтэй үерхэж байхдаа А гэх эрэгтэйтэй хуримаа хийсэн бөгөөд И Ин Эгийн талаас хуримд нэг ч вон нэмэрлээгүй тухай мөн дурджээ.
Үүнээс гадна хурим дээр И Ин Эгийн эцэг, эх, гэр бүлийнхний дүрээр ирсэн хүмүүс хөлсний ажилчид байсан бөгөөд хувийн мөрдөгчөөр дамжуулан энэ бүхнийг мэдсэн А гэрлэлтээ цуцлуулсан байна.
Өөр нэгэн харчирхалтай зүйл нь И Ин Э 2010, 2014 онд өөр залуустай гэрлэж байжээ. Тэд мөн л учир битүүлэг байдлаар амиа алдсан гэх бөгөөд прокурорууд И Ин Эг хэд хэдэн төрлийн гэмт хэрэгт буруутгахаар төлөвлөөд байгаа аж.
Экс нөхөр А-тай хуримлаж байх үеийн зураг
2019 онд нас барсан Юн
Сэтгэгдэл ( 0 )