ХӨНДИЙ ДЭХ АЛЛАГА | Сэжигтэн өөрийгөө ганц бие ЭЭЖ гэж танилцуулжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 26

 

Даатгалын мөнгө авах зорилгоор нөхрөө хөнөөсөн хэрэгт сэжиглэгдээд байгаа И Ин Э болон түүний хамсаатан Жо Хён Сү нар эрэн сурвалжлагдахаас өмнө амьдарч байсан орон сууцны эзний танил гэх хүн нэгэн жигтэй зүйлийг ярьжээ. 

Зугтхааса өмнө Инчон дахь нэгэн хотхонд байр түрээслэн амьдарч байсан тэд байрны түрээсээ хэдэн сарын турш төлөөгүй гэнэ. Мөн байрны гэрээ хийхдээ И Ин Э ганцаар ирсэн бөгөөд энэ тухай  иргэн А "И Ин Эгийн өндөр 158-160 см орчим байсан. Богино үстэй тэрээр их давчидсан харагдаж байсан. Тэр өөрийгөө ганц бие ээж, хүүхэдтэйгээ хамт амьдарна гэж хэлсэн. Гэхдээ хэзээ ч хүүхэдтэйгээ явж харагдаагүй. Бичиг баримт дээр түүнээс өөр нэг эмэгтэйн нэр л бичээстэй байсан. Сар бүр төлөх ёстой 160 мянган воноо ерөөсөө төлөөгүй учраас шүүхэд дуудагдсаныг нь мэдсэн ч ийм гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь огт мэдээгүй" хэмээн ярьсан байна. 

 

 

Шуудангийн хайрцагт нь ирсэн татварын тооцоо, мөрдөн байцаах албанаас ирсэн шуудан 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top