ХӨНДИЙ ДЭХ АЛЛАГА | Шинэ сэжигтэнг баривчлах тогтоол гарчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 24

 

2019 онд БНСУ-д болсон "Хөндий дэх аллага" хэргийн шинэ сэжигтэнг баривчлах тогтоолыг прокурорууд хүссэн тухай мэдээллээ. Түүнийг хэргийн гол сэжигтнүүдэд тусалж, зуучилсан хэрэгт буруутган шалгаж байгаа бөгөөд 30 настай залуугийн хийсэн хэргийг тодорхой зарлахаас татгалзсан байна. 

Хэргийн гол сэжигтнүүдэд холбогдох шүүх хурал энэ сарын сүүлээр товлогдоод байгаа бөгөөд тэднийг хүний амь хөнөөсөн, хүний амь нас хөнөөхийг завдсан зэрэг хэд хэдэн хэрэгт буруутган шүүх юм. 

Шинээр шалгагдаж эхэлсэн сэжигтэн өмнө нь 18 удаа гэмт хэрэг үйлдэж байсан гэнэ. Тэрээр И Ин Э болон Чо Хён Сү нарын дотнын найзуудын нэг гэх мэдээлэл байгаа бөгөөд шүүх хурал ирэх баасан гарагт болохоор төлөвлөгджээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganbe (66.181.161.121) 2022 оны 05 сарын 26

Kino bdg bilvv Guys

0  |  1
Top