ХӨНДИЙ ДЭХ АЛЛАГА | И Ин Э-ийн секс бичлэгийг прокурорууд нь үзсэн гэжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

 

Даатгалын мөнгө авах зорилгоор нөхрийнхөө амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй И Ин Э-д холбогдох шүүх хурлын үеэр тэрээр прокурорууд түүнтэй зүй бус харьцсан тухай мэдүүлжээ. Түүний хэлж буйгаар прокурорууд мөрдөн байцаалтын явцад түүнийг хэргээ хүлээхийг шаардсан, мөн секс бичлэгийг нь үзсэн тухайгаа ярьсан аж. 

Өнгөрөгч есдүгээр сарын 30-ний өдөр И Ин Э, Чо Хён Сү нарт холбогдох 14 дэх удаагийн шүүх хурал Инчон хотын дүүргийн шүүхэд болжээ. Энэ үеэр И Ин Э "Прокурор миний секс бичлэгийг үзсэн тухайгаа надад хэлсэн. Тэр энэхүү бичлэгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдахаас сэргийлж байгаа гэсэн. Би хэлсэн болгоныг нь хийх ёстой юм шиг л байсан" гэжээ. 

 

 

Түүний өмгөөлөгч ямар секс бичлэг байгаа тухай тодруулахад тэрээр "Би ч бас үзээгүй. Тэд надад Чой Хён Сү та хоёрын секс бичлэгийг үзсэн гэж л хэлсэн" хэмээсэн байна. 

Хэргийг шалгасан прокурорын зүгээс И Ин Э болон Чой Хён Сү нарын бичлэгийн тухай ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Харин Инчон хотын дүүргийн прокурорын газраас "И Ин Э-г байцаахдаа ямар нэгэн албадлагын арга хэрэглээгүй. Энэ ямар ч үндэслэлгүй зүйл. Бид бүх зүйлийг зохих ёсоор нь шалгасан хэмээн мэдээлжээ. 

Прокуроруудын зүгээс И Ин Э болон Чой Хён Сү нарт бүх насаар нь хорих ял оноохыг хүсэж байгаа аж. Харин И Ин Э, Чой Хён Сү нар хийсэн бүх хэргээ үгүйсгэсээр байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baagii(202.55.188.83) 2024 оны 02 сарын 28

amilsan shilam bnas xairt nuxuree alj bdag

1  |  1
Top