ХӨНДИЙ ДЭХ АЛЛАГА | Хэргийн газрын бичлэг ДЭЛГЭГДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 25


"Хөндий дэх аллага" хэргийн сэжигтэн И Ин Э болон түүний нууц амраг Жо Хён Сү нарын тухай цочирдом мэдээллүүд цацагдсаар байна. 

Энэ сарын 21-ны өдөр тэдний тухай мэдээллүүдийг MBC телевизийн "True Story" нэвтрүүлгээр цацсан бөгөөд хэрэг болсон өдрийн бичлэгийг олон нийтэд цацжээ. 

Талийгаач Юн Сан Ёп уснаас айдаг нэгэн. Түүнийг шоолж буй найзууд нь дүрс бичлэгт тод гарчээ. Мөн Жо Хён Сү түүнийг голын гүн хэсэг рүү чирч байгаа хэсэг мөн цацагдсан бөгөөд Юн Сан Ёпыг нас барах үед Жо Хён Сү хажууд нь байсан болохыг тогтоожээ. 

 

 

Талийгаач Юн Сан Ёп сарын 60 орчим сая вонын тогтмол цалинтай газар ажилладаг байжээ. Гэсэн ч түүнд бэлэн гоймон ч авах мөнгө байдаггүй байсан тухай найзууд нь дурджээ.

Эхнэртээ мөнгө өгөхийн тулд эд эрхтнээ зарах тухай төлөвлөж байсан байж болзошгүй тухай баримт мөн дэлгэгдсэн бөгөөд түүний веб хөтчийн түүх дээрээс "Эрхтэн худалддаг зуучлагчийг хэрхэн олох вэ" хэмээх хайлтыг илрүүлсэн байна. Уг хайлтын дагуу холбогдох хүмүүстэй ч мөн уулзсан нь баримтаар нотлогджээ. 

 

 

Талийгаач Юн Сан Ёп эхнэртэйгээ хамт амьдардаггүй байсан бөгөөд түүнийг тэжээхийн тулд жижиг өрөө хөлслөн ганцаар амьдардаг байсан аж.  Юн Сан Ёп, И Ин Э нар гэрлэхээсээ таван сарын өмнө байр худалдаж авсан бөгөөд уг байранд И Ин Э ганцаар амьдардаг байжээ. 

Уг байрыг авахын тулд Юн Сан Ёп гэр бүлийнхнээсээ 100 сая вон зээлсэн бөгөөд өрийн дарамтад орсон тэрбээр эхнэрээсээ салах хүсэлтэй байгаа тухайгаа хэлж байгаа яриа нь мөн олон нийтэд ил болжээ.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Haha(117.111.27.228) 2022 оны 06 сарын 20

Sariin 60 say von avdag gej shaajin jild geechee

4  |  3
Зочин(103.140.11.141) 2022 оны 06 сарын 20

Со гэж байхаар манайхан өөрсдийгөө л хичээ!! Тархиа хэн нэгэнд базуулчихаар эр, эм ялгаагүй хамаг байдгаа барьж гүйгээд, эцэст нь гарын шүүс нь болоод эсвэл амиа алдах юм даа хөөрхий...

3  |  2
Ёё(192.82.86.216) 2022 оны 06 сарын 20

Хүнээ олж ханилахгүй бол ингэж бгаам да. Эрчүүд нь царай харж хууртагдаад хүүхнүүд нь мөнгөнд хууртагдаад.... мөнгөтэй л бол эрлэгийн элчийг ч дагаад явах хүүхнүүд гадуур зөндөө бх юм. Эсвэл будмал хүүхний араас нүдээ ухаад өгөхөд ч бэлэн эрчүүд зөндөө бх юм

2  |  1
Зочин(203.91.115.55) 2022 оны 06 сарын 20

Эмэгтэйчүүд хаана ч гэсэн нэг иймэрхүү шимэгчид л байдаг даа. 130 сая төгрөгний цалинтай мөртөө гоймонгийн мөнгөгүй.

3  |  1
Top