Б.Жавхлан: Тодотголоор 91 төсөл хөтөлбөрийг зогсоож, 518 тэрбум төгрөгийг хэмнэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 20

УИХ-ын чуулганыг өнөөдөр /2022.04.20/ яаралтай горимоор хуралдуулж Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Энэ жил тэтгэвэр нэмсэнтэй холбогдуулан нэг тодотгол хийсэн. Тэр үед 340-өөд тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хэмнэлт хийж байсан. Энэ удаад 518 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийхээр оруулж ирсэн. Энэ жил хэрэгжээд үргэлжлээд явж байгаа төсөл, хөтөлбөрөөс нэгийг ч хасаагүй. Ингэж хасах юм бол дараа, дараагийн төсөв дээр нэмэгдэн гарч ирж, эрсдэл бий болдог. Одоогоор гэрээ нь хийгдээгүй байгаа 91 төсөл, арга хэмжээг хойшлуулж, бүрэн зогсоосон. Нийт 106 тэрбум төгрөг байна. Бусад төсөл, арга хэмжээний хувьд хасаагүй. Харин санхүүжих дүнг нь 80 хувиар бууруулсан байгаа" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top