Засгийн газрын зүгээс төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлж, чуулганаар хэлэлцүүлж байна. Тодотголд барилга бүтээн байгуулалтын чиглэлээр дараах хэмнэлтийг хийхээр болжээ. Үүнд:
Энэ удаагийн төсвийн тодотголоор конторын барилга 6, наадмын талбай 3, Соёлын төв 7, Спорт заал, цогцолбор 3, усан бассейн 2, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, Айргийн өргөө 1, орон нутгийн тохижилт 6, нийтийн эзэмшлийн зам талбай 3 зэрэг нийт 33 арга хэмжээг хассан бөгөөд цаашид хөшөө, дурсгал, угтах, үдэх хаалга зэрэг орон нутгийн шинж чанартай төслүүдийг улсын төсвөөр санхүүжүүлэхийг энэ хуулиар хориглохоор тусгажээ.
Эдгээр арга хэмжээний үр дүнд үйл ажиллагааны болон удирдлагын зардал 20 гаруй хувиар хэмнэгдэж, 1500 гаруй орон тоо хасагдана.
Цаашид төсвийн захирагч нар цомхон, чадварлаг, өндөр цалинтай ажиллах сонголт бүхий бүтээмж, үр дүнд суурилсан өрсөлдөөнт тогтолцоо руу үе шаттай шилжинэ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.
УИХ-ын чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Хулгайчидын хулгайлсан мөнгийг олж ирээч П..зда
usan bassein zaluust hereggui umu
зөв шүү их бага гэлгүй төсөв хэмнэж шаардлагагүй орон тоог цомхотгох хэрэгтэй ялангуяа улсын үйлдвэрийн газар хөдөлмөр халамжийн орон тоо