1 саяас дээш орлоготой даатгуулагчийн 50 хувийг буцаан ОЛГОХГҮЙ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 20


Төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж байна.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 245.3 тэрбум төгрөгөөр буурч, 15.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага мөн 245.3 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх батлагдсан түвшинд байхаар байна.

Төрийн хэмнэлтийн бодлогын үр дүнд хэмнэгдсэн зардлыг үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийнхээ амьжиргааг дэмжих дараахь арга хэмжээнд 2022 он дуустал зарцуулахаар тусгажээ.
 

  • Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн 1 сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгох, 
     
  • Хүүхдийн 100 мянган төгрөгийг мөнгөн хэлбэрээр үргэлжлүүлэн олгох, 
     
  • Дотооддоо хүнс үйлдвэрлэх, хүнсний нөөц бүрдүүлэх, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, дөрвөн улирлын хүлэмж, агуулах, зоорь барихад зориулж 1 их наяд төгрөгийн 3 хувийн хөнгөлөлтэй зээлийн хүүгийн татаасыг улсын төсвөөс олгох, 
     
  • Импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны үнийн өсөлтийн дарамтыг бууруулах зорилгоор импортын гаалийн албан татвараас чөлөөлөх,
     
  • Дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ багтлаа.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(66.181.184.174) 2022 оны 04 сарын 20

Төр иргэдээ ялгаварлах ёсгүй. Их цалинтай 1 саяас дээш хөдөлмөрийн хөлс авч буй иргдийн даатгалыг буцаахгүйгээр хураан аваад 1 сая төгрөгөөс доош хөдөлмөрийн хөлс авдаг ажилчны даатгалын 50 хувийг буцаан олгоно гэдэг иргэнээ яаж гадуурхаж болдогыг монгол улсын ЗГ ил тодоор харуулж байна өөр улс д бол энэ үйлдлийнхээ төлөө ЗГ огцрох ёстой...

0  |  0
үндсэн хууль(66.181.160.42) 2022 оны 04 сарын 20

үндсэн хуулийг зөрчсөн юмаа болих хэрэгтэй.монголын иргэдийг ялгаварлан гадуурхдаг заваан юмаа хэзээ болих юм бэ.зээлтэй хүмүүсийн зээлийг улсаас төлнө,төд хүрэхгүй бол татвараас хөнгөлнө гээд л урсаж өгөх нь .монгол улсын иргэд бүгд тэгш эрхтэй учраас наад нэг заваан хагалсан,тэмцэлдүүлсэн,яа хаясан юм шиг шийдвэр,үйлдлүүдээ бага дээр нь засаж наад БОЛХИ АРГАА болих хэрэгтэй.Тэр буцаалт энэ тэр гэж жүжиг тавьж байхаар НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН- гаа эрс шинэчлэх хэрэгтэй байна шүүЗАСАГ БАРЬЖ БУЙ ЭРХЭМ ДАРГА нараа...

0  |  0
хахаха(122.201.23.219) 2022 оны 04 сарын 20

Орлого нь 1,0-сая -аас доош юм уу 1,0 хүртэл сая төгрөгийг НДШ-ийн буцаалт олгог гээд байгаа юм уу

0  |  0
hen(103.229.120.200) 2022 оны 04 сарын 20

zaaz

0  |  0
Мангар МАН(27.123.214.2) 2022 оны 04 сарын 20

Ёоо эргүү ацууд юугаа хийгээд байгаа юм бэ\n

0  |  0
zochin(103.242.45.45) 2022 оны 04 сарын 20

za bolij uzee huuhed huurch bga yu iim chadvargui ulsuud tolgoi deer bga ym uu ali esvel ard tumenee basamjildag ym. Uur garts gargalgaa gargaj shiideech ee

0  |  0
зочин(202.72.240.53) 2022 оны 04 сарын 20

худлаа шоу хиихээ боль

0  |  0
Top