Буриад түмний "Алтаргана" наадам ДОЛДУГААР сард болно

2022 оны 04 сарын 27

Цар тахлын улмаас хоёр жил явагдаагүй буриад түмний Алтаргана наадам эргэн ирлээ. Энэ жилийн наадам 14 дэх удаагийн наадам бөгөөд долоодугаар сарын 22-24-нд Агийн буриадын тойрогт явагдана.

Өвөр Байгалийн хязгаарын амбан захирагч Александр Осипов “Цар тахлын аюул дэлхий дахинд намжиж байгаа болохоор наадмаа хийх боломж гарч ирлээ. Гэхдээ үзэгч, оролцогч нарын аюулгүй байдлыг хамгаалах бүр арга хэмжээг авна. Уран бүтээлчдийн тоог 2000-аас 660 болгож цөөлсөн. Тамирчдын тоо ч багассан. 1032 тамирчин спортын 6 төрөлд өрсөлдөнө. Буриад бөх, буриад сур, хурдан морь гэсэн Эрийн гурван наадамтай. Урлагийн 15 уралдааны найм нь онлайн хэлбэрээр явагдана. Гоо бүсгүй шалгаруулах Дангина тэмцээнийг уламжлал ёсоор гол тайзан дээр хийнэ” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
soko(192.82.82.138) 2022 оны 05 сарын 03

Хаана болох юм бэ

1  |  0
Top