Өмнөд Солонгосын Засгийн Газар тэжээвэр амьтдаа өлсгөн, үхэлд хүргэсэн хүмүүст хорих ял оноох тухай хуулийн төслийг боловсруулж байгаа гэнэ.
Энэ тухай Хөдөө аж ахуйн яамнаас өнгөрөгч даваа гарагт мэдээлсэн бөгөөд Амьтдын тухай хуулийн шинэчилсэн найруулгад уг заалт багтаж магадгүй аж.
Хэрэв тэжээж буй амьтан нь өлссөнөөс үүдэн нас барсан нь тогтоогдвол тэжээж байсан эзнийг нь гурав хүртэлх жилийн хорих ялаар шийтгэх, эсвэл 30 сая воноор торгох гэнэ.
Одоогийн мөрдөгдөж байгаа хуульд энэхүү үйлдлийг амьтны хүчирхийлэл хэмээн тооцохгүй байгаа бөгөөд цаашид аюултай гэгдэх таван үүдрийн нохой тэжээхийн тулд улсаас зөвшөөрөл авах шаардлагатай болж байгаа аж. Учир нь гэрийн тэжээвэр нохойноос үүдэлтэй гэмт хэргийн тоо өсөж байгаа нь уг хуулийн төслийг шинэчлэн найруулах нэг шалтгаан болоод байна хэмээн тус яамнаас мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Манайх ингэх хэрэгтэй бгаа. Нэг хоосон хашаанд уячихаад мартчихдаг.
Манайд амьтан гаргаж хаях , богино уяагаар угаадас өгч байнга уях спей, заслага хийлгэхгүй гөлөг, муурын зулзагыг тачигнасан хүйтнээр дайралдсан газраа хаях , хогын пункерт хаях харгислал их байна. Манайд ч гэсэн хэрэгжүүлмээр байна. Амьтан зовох ёсгүй.
yag zow!