УИХ-аар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөж байна.
Хуулийн төсөлд тээврийн хэрэгсэл, дэд, орлогч дарга, албан тасалгаа, дүрэмт хувцас, албан томилолт, цалин хөлс, нэмэгдэл, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, цахим худалдан авалтыг зохицуулж байгаа.
Тус хуулийн 15.1.8-д үндсэн чиг үүрэгт хамаарахаас бусад тохиолдолд спорт, урлагийн арга хэмжээ, баг, тамирчин, урлаг соёлын хамтлаг, дуучин ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хөдөлмөрийн дотоод журам заагаагүй хандив, тусламж, дэмжлэг өгөхийг төрийн байгууллагуудад хоригложээ.
Өөрөөр хэлбэл, спорт хороодыг Биеийн тамир, спортын хороонд нэгтгэх, чуулгуудыг Соёлын яаманд нэгтгэн зохион байгуулах арга хэмжээг тусгажээ.
Ингэснээр Цагдаагийн “Хүч” нийгэмлэг, Батлан хамгаалах яамны дэргэдэх “Алдар” спорт хороо, ОБЕГ-ын дэргэдэх “Аврагч” спорт хороо зэрэг спорт хороодын тамирчдыг Биеийн тамир, спортын хороонд нэгтгэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Ийнхүү спорт хороодод харьяалагдаж байгаа тамирчдыг нэгтгэж байгаа шалтгаан нь тамирчид хүчний байгууллагын орон тоонд орж ажилладаг. Гэтэл нэг ч тамирчин хамгаалалтад гарч зогсдоггүй гэх санал гарсантай холбоотой гэх. Харин спорт хороонд зөвхөн хүчний байгууллагын алба хаагчдыг үлдээгээд, тамирчдыг шилжүүлэхээр төлөвлөжээ.
Мөн Цэргийн дуу, бүжгийн чуулга, Хилийн цэргийн чуулга, ЦЕГ-ын дэргэдэх “Сүлд” чуулга, "Улаанбаатар" чуулга зэрэг чуулгуудыг Соёлын яаманд нэгтгэн, зохион байгуулахаар ярилцаж байна.
Ингэснээр төрийн байгууллага спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулахгүй. Баг, тамирчин, урлаг соёлын хамтлаг, дуучин ивээн тэтгэхгүй, тэдэнд цалин хөлс олгохгүй, сургалтын төлбөр санхүүжүүлэхгүй байхаар төсөлд тусгажээ.
Эдгээр асуудлыг 2023 оны төсөвт авч үзэхээр төлөвлөж байна.
Үүнээс гадна олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад сар бүр урамшуулал олгож байгааг хязгаарлах саналыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир гаргаад байна. Уг хуулийн төсөл одоогоор эцэслэн батлагдаагүй байгаа ба УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд яваа юм.
Сэтгэгдэл ( 6 )
Дандаа л үндэсний бөхчүүд сул цалин аваад л явж бдаг шд.
Хас хас.
би сардаа цалингаас гадна урамшуулал энэ тэрдээ 10 сая орчим аваад ч амьдрал хэцүү байна. харин урамшуулалаа бүр лүү нэмээд өгвөл.
Тамирчидаа дэмжсэн сайн жишигээ ингээд болих гэж байгаа бол харамсалтай байна. овоо хэдэн төгрөг аваад бэлтгэл сургуулилтаа тасралтгй хийгээд амьдралаа авч явдаг байсан тамирчидаа бараг гудамжинд гаргаж хаялаа шүү дээ. Улс орны нэрийг хэдэн тамирчид л гаргаж улс орноо таниулж байгаа. тэндээс орж ирсэн вальютаас бид авьяа гээгүй. УИХ-д байгаа тмирчид маань нэгэнээ бодооч ээ.
Хүчний байгууллагуудын орон тоон дээр орж цалин авна тэгсэн мөртлөө ажил хийхгүй цол авна. Эднийг одоо болиул.Жишээ нь Оюунболд гэдэг аварга цагдаагийн дэд хурандаа. Тэгээд цагдаагийн ямар ажил хийсэн юм бэ. эргүүлд гарч согтуу хүн эрүүлжүүлж үзээгүй, хамгаалалтанд өдөр шөнөгүй зогсож үзээгүй, хэрэг мөрдөж үзээгүй. Ер нь цагдаагийн ямар ажил хийсэн. Байхгүй.
Хүчний байгууллагуудын орон тоонууд дээр сул цалинждаг улсын ихэнх бөхчүүд л байгаа даа, тэдний шуналд ямар хязгаар байх биш