Д.Сосорбарам, Ц.Даваадорж хоёрыг Японы Засгийн газар “Мандах нар” одонгоор шагнана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 30

Япон Улсын Засгийн газраас 2022 оны хаврын одон гардуулах Гадаад иргэдийн нэрсийн жагсаалтыг зарлалаа. Монгол Улсаас уг одонг Цэнддаваагийн Даваадорж болон Догмидын Сосорбарам нар хүртэхээр болжээ.

Тодруулбал, Догмидын Сосорбарамыг “Мандах нар”одонгийн “Алт, мөнгөн туяа” зэрэглэлийн одонгоор шагнах бол, Цэнддаваагийн Даваадоржийг "Мандах нар" одонгийн "Тууз бүхий Алтан туяа" зэрэглэлийн одонгоор шагнана гэж Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдэгдлээ.


Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төвийн захирал Цэнддаваагийн Даваадорж нь Япон, Монгол хоёр орны эрдэм шинжилгээний харилцаа болон харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан учраас ийнхүү шагнуулахаар болжээ.

Ц. Даваадорж нь 1983 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг төгсөөд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд удаагүй байсан 1993 онд Засгийн газрын тэтгэлэгт оюутны хувиар эдийн засгийн судалгааг гүнзгийрүүлэн судлахаар Шига их сургуульд эдийн засгийн магистрын улмаар Киотогийн их сургуулийн докторын зэргийг тус тус хамгаалсан. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн профессорын хувьд Японд суралцаж байсан туршлага, японы жишээнд тулгуурлан макро эдийн засгийн ухааны хичээл заахын зэрэгцээ Нагоя болон Сайтамагийн Их сургуульд Монголын эдийн засгийн талаар илтгэл тавьж, лекц уншиж байсан зэргээр хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж ирсэн.

Түүний дараа МУИС-ийн дэд захирлаар амжилттай ажиллахын зэрэгцээ 2002 оноос 2011 он хүртэл Япон, Монгол хоёр орны харилцааны нэгэн бэлгэ тэмдэг болох Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төвийн дэд захирлаар, 2012 оноос өнөөг хүртэл захирлаар ажиллаж ирэхдээ Монгол дахь япон хэлний боловсрол олгох, япон соёлыг танилцуулах мөн бизнесийн салбар дахь хүний нөөцийг хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэн хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдалт нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан байна.

Харин Төрийн соёрхолт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Догмидын Сосорбарам нь Япон, Монгол хоёр орны дуу, бүжгээр дамжсан харилцаа болон харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан учраас ийнхүү шагнуулахаар болжээ.

Д.Сосорбарам нь 1978 онд Улсын Багшийн дээд сургуулийг кино драмын анги төгссөний дараа Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчнээр ажиллаж хугацаандаа олон сайхан дүр бүтээж байсан. 1990 оноос хойш Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөнд манлайлах үүрэг гүйцэтгэж байснаас улбаалан ардчилсан нийгэм руу шилжсэн шилжилтийн үеэс эхлэн тууштай дэмжиж ирсэн Япон Улстай харилцах харилцааг чухалчлан үзэх болсон.

Тэрбээр 2007 оны “Монгол дахь Японы жил” (Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой)-ийн хүндэтгэлийн концерт болон 2015 онд Японы Зүүн хойд бүс нутагт болсон байгалийн гамшигт зориулсан хандивын тоглолт (Иватэ муж)-д оролцохын хамт 2016 онд японы алдарт дуучин Яширо Аки Монгол Улсын соёлын элчээр томилогдох үед хийсэн тоглолтын ерөнхий найруулагчаар ажиллахын зэрэгцээ тоглолтод хамтран оролцсон. Мөн 2019 онд Соёлын харилцааны хэлэлцээр байгуулсны 45 жилийн хүндэтгэлийн тоглолтод Морин хуурын чуулгатай хоршиж дуулсан бөгөөд 2020 оны Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтад хоёр орны Төрийн дууллыг эгшиглүүлэх зэрэг дуу, бүжгээр дамжуулан хоёр орны соёлын харилцааны гүүр болж чухал үүрэг гүйцэтгсэн нь хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдалт нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд үлэмж хувь нэмрээ оруулсан гэж Япон Улсын Засгийн газраас үзжээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗоЧин(66.181.160.28) 2022 оны 05 сарын 03

Оросын эсрэг орилсон гэж самаруй улс одон өгч. Яанадаа энэ Баянхонгорын балайнуудыг. Бусад нутгийн тэнэгүүд ганц ганцаараа явна. Баянхонгор ын тэнэгүүд бөөндөө явна. Ядаж хүн чанар байхгүй нутгаас ганцхан ерөнхийлөгч гарсан тэрийгээ нийлээд дэвсээд байдаг. Ховд ,Завхан,Сүхбаатар, Архангайхөн гарсан 1 НЭГ ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ ХИР ХАЛДААХГҮЙ ХАЦАЙЛЖ БАЙДАГ. МАНАЙ БАЯНХОНГОР НИЙЛЭЭД ДЭВСЭНЭ. ҮНЭН БҮТЭХГҮЙ ДОГМИДЫН САГСУУ ХАР, БИТААН, ОРИЛОО МӨНХЭРДЭНЭ, APPLE ЗАНДАНШАТАР ГЭЭД ХӨВӨРНӨ ШДЭЭ.

0  |  0
хуульч(202.179.27.110) 2022 оны 05 сарын 01

АНУсын явуулга.Япон, Өмнөд солонгос 2 бол Ази дах АнУсын цусан тангарагтангууд, бүх бодлогыг нь д эмжинэ, ази дах ар нь бас тагнуул нь. өнөөх л ард түмнийг хуваах т алцуулах, бүх л бохир технологио хийж явна, энэ галзуу солиот сосорбарам/ нэр нь хүртэл барам/ улсаасаа урвалж харийн АНУсын гар хөл болоод АН ын эрдэнэ энхсайхан халзан ганболд гм Монголын дайснуудтай өвөртөө орсон я..... \n

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 04 сарын 30

onigiroo Sosorbaram estoi ich

0  |  0
Salaavch(73.25.114.116) 2022 оны 04 сарын 30

Galaa bish bolsoon ene yostoi jinhene erlegdorjiin baram bolood ih udlaa zolig huuhai.

1  |  0
Salaavch(73.25.114.116) 2022 оны 04 сарын 30

Galaa bish bolsoon ene yostoi jinhene erlegdorjiin baram bolood ih udlaa zolig huuhai.

0  |  0
Самурай (202.126.90.60) 2022 оны 04 сарын 30

лалрын 2 зөнөглөсөн ухна

1  |  0
Зочин (64.119.19.12) 2022 оны 04 сарын 30

Энэ нэг мангас шиг юм юу хиисэндээ одон авах болдог байна луйварчин эрдэнэтэй нилээд байсан мангас

2  |  0
Ганаа(66.181.188.101) 2022 оны 04 сарын 30

Энэ новш Японы тагнуул биш үү яахаараа одон авдаг бна аа зэвүүн арчаагүй юмнууд буурал үүл бас бгаа юу

2  |  0
Top