Өргөмөл охиноо хөнөөсөн ээжид 35 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 01

 

Өмнөд Солонгос улсад сүүлийн жилүүдэд гарсан хүүхдийн хүчирхийллийн хамгийн аймшигтай хэрэг гэгдээд буй үрчилж авсан охиноо хөнөөсөн этгээдэд шүүхээс 35 жилийн ял оноолоо. 

2020 онд Жон Ин хэмээх бяцхан охин нэгэн айлд үрчлүүлсэн бөгөөд 16 сартайдаа нас барсан юм. Задлан шинжилгээний дүгнэлтэд түүний үхлийн шалтгааныг хэвлийдээ хүнд гэмтэл авсны улмаас нас барсан хэмээн тэмдэглэсэн байдаг бөгөөд хүчтэй гэмтлээс үүдэн дотуур цус алдан улмаар нас барсан аж. 

Охиныг таван сарын турш байнгын хүчирхийлэл дунд байлгасан бөгөөд яснууд нь хугарч хэдийнээ бороолсон, биед нь олон тооны хөхрөлт бий болсон байжээ. 

Охиныг үрчилж авсан ээж хүчирхийлдэг байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэрээр охины дээрээс дэвсэлж, газар савсан байж болзошгүй гэмтлүүд тогтоодсон бөгөөд прокурорууд түүнийг өргөж авсан ээжид цаазын ял оноох хүсэлт гаргасан ч дүүргийн шүүх 35 жилийн хорих ял оноосон байна. 

Харин түүний нөхөрт 5 жилийн хорих ял оноосон бөгөөд уг хэрэг олон нийтэд ил болсны дараа улс орон даяар эцэг эхэд хатуу шийтгэл ногдуулахыг уриалж, жагсаал цуглаан зохион байгуулж байсан билээ. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(176.234.11.134) 2022 оны 05 сарын 02

эвий дээ.энэ муу охины тухай сонсоод бүүр эмтэрч байж билээ

0  |  0
Зочин(103.10.21.254) 2022 оны 05 сарын 01

Яагаад ийм ярагчин адгуусанд хүүхэд үрчлүүлэх боловоо дахин дахин очиж шалгаж байх ёстойшдээ

0  |  0
Иргэн(218.216.175.123) 2022 оны 05 сарын 01

Жаахан хүүхэдтэй аав хүний хувьд охиныг өрөвдчихлөө.юуг буруу хийсэн гэж энэ их өвдөлтийг мэдрэх ёстой гэж.адгууснууд бна даа

0  |  0
z(59.153.114.251) 2022 оны 05 сарын 01

avto kambinatad jolooch baisan hovdiin most sumiin haryat baasanjav hogiin hulgaich

1  |  0
Novsh(66.181.161.60) 2022 оны 05 сарын 01

Ovchtei galzuu hognuudiig yagaad alh boldoggui yum bol

0  |  0
Top