АНУ-ын Манхеттан дахь нэгэн гоо сайхны мэс заслын эмнэлгийн дарга болох Риан Нэйнштэйн ковидын халдвартай ажилтнаа ажлаа үргэлжлүүлэн хийхийг шаардснаас үүдэн шүүхэд дуудагджээ.
Үүгээр ч зогсохгүй шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэн халдваргүй мэт жүжиглэхийг шаардсан бөгөөд хамар болон амаа вирус устгагчтай бүтээгдэхүүнээр цэвэрлэхийг зөвлөн, зогсоо зайгүй мессеж, дуудлага, мэйл илгээх болсон гэнэ.
Халдвар авсан Кристина Флорс арга буюу ажилдаа эргэн очсон бөгөөд гоо сайхны зөвлөхөөр ажилд ороод удаагүй байсан учраас ажлаа алдахаас айсан хэмээн мэдүүлжээ.
Флорсын биеийн байдал хүндэрч байсан ч дарга нь ажлаа үргэлжлүүлэн хийхийг шаардаж байсан гэнэ. Хэрэв түүнийг ажлаа үргэлжлүүлэн хийхгүй бол оронд нь өөр хүн ажилд авах болно хэмээн сүрдүүлж байсан тухай Флорс мэдүүлсэн бөгөөд "Тэр намайг ковидын шинжилгээг хуурамчаар үйлдэж өөрийгөө төдийгүй хамт ажиллагсдаа, өвчтнүүдээ эрсдэлд оруулахыг шаардсан" гэжээ.
Тэрээр шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэхийг татгалзснаас болж даргынхаа дарамтад орж, улмаар ажлаасаа гарахад хүрсэн гэнэ. Гэсэн ч тэрээр энэхүү явдлыг олон нийтэд ил болгож шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралд ялалт байгуулж олон сая доллар тус эмнэлгээс гаргуулж чадсан байна.
Сэтгэгдэл ( 0 )