БНСУ-ын иргэд Монгол Улсад визгүй зорчино

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 04

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.05.04/ болж байна.

Хуралдаанаар визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Ингэхдээ аялал жуулчлалын салбарыг дэмжих, жуулчдыг татах зорилтын хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөллөө. Засгийн газрын тогтоол 2022 оны зургадугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.161.75) 2022 оны 05 сарын 04

30honog bhdl boloh bhd bur 90honog bhdaa yahavdr,sd tumne hamgaalaraida,hamgiin teneg yumnudni ired taliin neg taraad ....

2  |  0
Top