Г.Ёндон: Иргэдийн гомдлоор авто замын нүүрс тээврийг зогсоосон

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 04

Чойр, Цогтцэций чиглэлийн замыг хааснаас үүдэж нүүрс тээврийн жолооч нар өдөрт 6,6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа тул нүүрсээ асган, акц үзүүлэхээ мэдэгдээд байгаа. Үүнтэй холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгоос тайлбар авлаа.

Тэрбээр “Чойр, Цогтцэций чиглэлийн замаар нүүрс тээвэр хийхийг хориглох шийдвэр гуравдугаар сарын 31-ний өдөр Зам тээврийн сайд гаргасан. Одоо Зүүнбаян төмөр замаар дамжуулж тээвэрлэхээр болж байгаа. Гол нь орон нутгийн иргэд зам эвдэрч байна, шороо тоос ихтэй байна гэдэг үүднээс эсэргүүцэж байгаа. Өвлийн улиралд авто замын тээвэр хийхэд шороо тоос харьцангуй бага байдаг. Дулааны улиралд тоосжилт нэмэгддэг үүнтэй холбоотой. Нөгөө талаас Зүүнбаян төмөр замаар нүүрсээ тээвэрлэж эхэлж байна. Ханги чиглэлд ч авто замаар нүүрсээ тээвэрлэж байгаа нь мөн л шүүмжлэл дагуулж байгаа. Гол нүүрс бол Гашуун сухайт, Шивээхүрэнгийн боомтоор гарч байгаа. Булган, Ханги боомтоор хоногт 100 гаруй машин нүүрс гарч байгаа. Энэ бол тийм ч том тоо биш” гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.75.184) 2022 оны 05 сарын 05

Хүмүүсийн амь зуулга болсон жолоочийн хөдөлмөр, говь нутгийн ургамалын бүрхэвч сул эмзэг хөрсийг гэмтээж шар шороогоор орчноо булж өвс ургамалын гарц, агаар мандалд ямар их нөхөж баршгүй хохирол учруулж байгааг эрх биш ойлгох ёстой. йэнэ бол Байгаль эхээ хамгаалж, тэнд оршин суугаа иргэд мал амьтанаа бодох ухаан хэрэгтэйг сануулж байна. Цаашид ч хүнд даацын авто тээвэр ирээдүйгүй болж байгааг ойлгох хэрэгтэй.

0  |  0
Irgen(103.26.193.195) 2022 оны 05 сарын 05

Teever hiij baigaa Jolooch nar mash ih hog taridag.

0  |  0
Top