БНСУ хүүхдэд ЭЭЛГҮЙ улс хэвээр байна

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 05

 

БНСУ Хүүхдийн эрхийг тунхагласны 100 жилийн ойг тэмдэглэж байгаа ч хүүхдэд ээлгүй улс хэвээр байгаа тухай тус улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Сон Ду Хван мэдээллээ. 

Тэрээр Солонгос хүүхдүүдийн амьдралын чанар, аз жаргал дутмаг байгааг  шүүмжлэн "Солонгос улс хүүхдийг баярыг зуун жилийн турш тэмдэглэж байгаа ч тэдний амьдралын чанар, аз жаргал сэтгэл түгшээх хэмжээнд хэвээр байна. Үүний нэг шалтгаан нь хүүхэд насанд хүрэгчид шиг бие даасан хувь хүн гэдгийг нийгэм ухамсарладаггүйтэй холбоотой" гэв.

2021 онд хийсэн судалгаагаар хүүхдүүдийн аз жаргалын субъектив индекс 79.5 оноо авч Хөгжлийн байгууллагын гишүүн 22 орноос сүүлийн байрт оржээ. Уг судалгаагаар Нидерланд улсын хүүхдүүд 115.21 оноогоор тэргүүлсэн байна.

Судалгаанд оролцсон 9-17 нас буюу өсвөр насныхан "Сургуулиас өгч буй даалгавар болон бусад хичээлээс үүдэн чөлөөт цаг үргэлж дутдаг" хэмээсэн бол тэдний 16 хувь нь "Бид өдөр бүр маш их стресст ордог" хэмээн хариулжээ. 

Үүний зэрэгцээ хүүхдийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа бөгөөд 2016 оноос хоёр дахин өссөн үзүүлэлт гарсан нь аз жаргалын индексийг мөн бууруулж байгаа тухай холбогдох албаныхан мэдээлжээ. 

 

 

 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.10.23.141) 2022 оны 05 сарын 05

хэрэглээ, эд бараа материал гээд супер хөгжилтэй улс боловч, сэтгэл санааны хувьд жинхэнэ дарамт улс ш дээ

0  |  0
Top