Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын гишүүдээ төлөөлж орон нутгийн томилолтод онгоцоор явах санаачилгыг гаргаад байгаа. Өмнө нь тэрбээр Цагаан дэл боомтод ажиллахдаа "Эрдэнэс Тавантолгой" компанийн эзэмшдэг онгоцоор зорчсон талаар мэдээлэл өгч байсан. Энэ удаад Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төвд 1,1 км авто замын шав тавих ёслолд оролцохдоо мөн л онгоцоор очжээ.
Засгийн газар хэмнэлтийн бодлого баримталж байгаа энэ үед онгоц хөлөглөх нь хамгийн зөв сонголт гэдгийг тэрбээр дараах байдлаар тайлбарласан юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Хөдөө орон нутагт томилолтоор явахад Засгийн газар жижиг оврын, шатахуун бага хэрэглэдэг онгоц, нисдэг тэрэг аль нэгийг сонголтоор хэрэглээд, тэр баг нь өдөртөө буцаж ирвэл хамгийн бага зардал гаргах боломжтой.
Сайд томилолтод явахдаа агентлаг, яамнаас нэг нэг автомашин дагуулж явдаг. Энэ нь цаг хугацаа ч алдаж, зардал мөнгөний хохиролтой байгаа тул хэмнэлтийн тухай хуульд онгоц юм уу нисдэг тэрэг ашиглах агуулга тусч байгаа.
Ер нь томилолт гээд ар араасаа олон машин дагуулж явах нь буруу гэж боддог.
Сэтгэгдэл ( 3 )
Эргүү дагз мтнь, онгоц хөлөшлөвөд маштнаас хямд тусна гэж хэн гээч нь айлдчихаа вэ?
ичнэ гэдгийг огт мэддэггүй юм байна. сумын төвд 1,1 км застал зам хаана, юунд зориулж тавьдаг юм бол?, тэгээд нээлт хийж байдаг? нээлтэд онгоц хөлөглөн очиж байдаг....НҮГЭЛ, БУЯНАА Ч ЯЛГАХАА БАЙЛАА ДАА\n
Дүүриймаа угтаж авч байна