"Багш" картаар "Орон сууцны хөнгөлөлттэй зээл"-д хамрагдах боломжтой

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 14

 

Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас багш нарын нийгмийн баталгааг дэмжих зорилгоор 6 банктай хамтран ажиллахаар болжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд өчигдөр (2022.05.13) санамж бичиг байгуулж, “БАГШ” картын үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлсэн байна. “БАГШ” картыг хэрэглээнд нэвтрүүлж байгаа банк бүр харилцан адилгүй үйлчилгээнүүдийг санал болгож байгаа бөгөөд үйлчилгээтэй танилцаад банкаа сонгох эрх багш нарт нээлттэй байх аж. 

Багш картын үйлчилгээгээр:

- Орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах

- Компьютер, түүний дагалдах хэрэгслийг худалдан авах бол шимтгэлгүй болон урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлттэй

- Хэрэглээний лизингийн зээлд хамрагдах

- Цалингийн зээл болон цалингийн багцын үйлчилгээ авах

- АТМ болон ПОС машинаар үйлчлүүлэхэд гүйлгээний шимтгэлгүй

- Жилийн хураамжгүй төлбөрийн карт авах, карт нээх зэрэг боломжуудыг олгож байна.

Картын үйлчилгээнд боловсролын бүх түвшний буюу СӨБ, ЕБ, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол, насан туршийн боловсролын төвийн багш, ажилчид хамрагдах боломжтой ажээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н(66.181.160.92) 2022 оны 05 сарын 14

ард түмнээ алаг үзсэн зда нар

0  |  0
Top