А.Ариунзаяа: Хүүхдээ ажилдаа дагуулаад яв

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа байгууллага бүр хүүхдийн өрөөтэй болох уриалгыг өөрийн цахим хуудсаараа дэвшүүлэв. 

Тэрбээр "Ажилдаа явах шаардлагатай ч гэртээ хүүхдээ харах хэрэгтэй болчихвол яах вэ. Хүүхэд ямар нэг шалтгаанаар сургууль, цэцэрлэгтээ явах боломжгүй өдөр тохиолддог шүү дээ. Гэртээ ганцаараа үлдэх хүүхдээ хаалганы цаана цоожлох гэж байна уу?

Битгий! Хүүхдээ ажилдаа дагуулаад яв. Тэнд хүүхдийн өрөө бий. Тохитой. Хүүхдэд зориулж тохижуулсан. Ажлын байрны хүүхдийн өрөөнд таны хүүхэд хичээлээ хийж болно. Тоглож наадаж болно. Хөгжинө. Аюул эрсдэлгүй байна. Орой цугтаа харина.

Энэ бол мөрөөдөл биш. Биелэх боломжтой зорилт. Хүсвэл байгууллага бүр дэргэдээ хүүхдийн өрөө гаргаж, тохижуулж чадна. Төрийн ч бай, хувийн ч бай. Том ч бай, жижиг ч бай. Үүнд хөрөнгө мөнгө гэхээс илүү хүүхдийн төлөө гэсэн сэтгэл байхад л болно. Багахан зохион байгуулалт хийгээд маш чухал асуудлыг та бид шийдэж чадна. Одоогоор улсын хэмжээнд 90 гаруй байгууллага хүүхдийн өрөөтэй болоод байна.

За ингээд байгууллага бүр хүүхдийн өрөөтэй болъё. Үүний зэрэгцээ байгууллага бүр “Эцэг эхийн зөвлөл”-тэй болох шаардлагатай. Үүнийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолоор албажуулж өгсөн. Өөрөөр хэлбэл, төрийн ч бай, хувийн ч бай ямар ч байгууллага дэргэдээ эцэг эхийн зөвлөл байгуулах шаардлагатай гэсэн үг. Тэр нь нэр төдий байвал ямар ч үр дүнгүй болно. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг Та бид үр хүүхдийнхээ асуудлаар өөрсдийгөө хуурч болохгүй. Хүүхдийн баяр, шинэ жилээр бэлэг тараадгаас илүү гарах ёстой, энэ зөвлөлийн ажил. Эцэг эхийн зөвлөлийн гишүүд аавын хайраар, ээжийн сэтгэлээр асуудалд хандахад аяндаа хийх ажил, зохицуулах асуудал, гарц шийдэл тодроод ирнэ.

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаад, хурлын төлөөлөгчдөд, хууль хяналтын байгууллагын албан хаагчдад, Баянгол дүүргийн иргэддээ, аав ээжүүддээ баярлалаа. Байгууллага бүр эцэг эхийн зөвлөлтэй болохыг сануулж, уриалж, өөрсдөөрөө үлгэрлэж “Хүүхдийн төлөө бидний оролцоо” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулсанд талархал илэрхийлье. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоол ингэж ажил хэрэг болох ёстой. Бусад дүүрэг, аймаг, орон нутаг анхаараарай. Байгууллагууд эцэг эхийн зөвлөлтэй болсон уу, болоогүй бол яагаад алгуурлав, болсон бол яаж ажиллаж байна? Асуугаарай, мэдээрэй, тэдэнд зөвлөж туслаарай.

Эцэг эхийн зөвлөлөө байгуулаад, хүүхдийн өрөөтэй болчихвол бүгдээрээ нэг шат ахилаа гэсэн үг. Эхний алхмаа хийх нь чухал болоод байна. Хүүхдүүдээ бүгдээрээ хамтдаа хамгаалъя" гэлээ. 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.131.250.66) 2022 оны 05 сарын 20

Төрийн тусгай алба бол хүүхдийн өрөөг хүлээн зөвшөөрөхгүй юм байна лээ. Судалгаагаа сайн хийгээд удирдлагуудаа цаг үетэй нь нийлүүлж алхуулж сургаач дээ.

0  |  0
Зочин(66.181.161.6) 2022 оны 05 сарын 20

Ядаж албан байгууллагатаа ажиллах, хүүхдээ харуулах өрөө тасалгааг нь эхлээд бэлдэж өгчихөөд сайхан сайхан юм яриасай. Хөрсөндөө буухгүй улс төрөө хийцгээх юм даа.

2  |  0
Зочин(66.181.161.53) 2022 оны 05 сарын 19

Маш их дэмжиж байна, зөв...

0  |  0
Зочин(202.9.46.152) 2022 оны 06 сарын 03

Хүүхдээ ажил дээрээ авчирдаг шалтгаанаар 600К цалинтай ажлаасаа халагдсан 3-р ангийн хүүхэдтэй, өрх толгойлсон эх байна, бага насны гэлтгүй бага ангийн сурагч хүүхдүүдийг яах ч арга олдохгүй байх үе зөндөө байдаг, өдөр өнжүүлэх(300К)-д өгөх явуулах гэхээр авч байгаа цалин нь хүрэхгүй, хувийн жижиг компаниуд бас л шог шд ээ, бараг л хүүхдээ хичээлийг нь таслуулаад гэртээ цоожилчоод ажилдаа явах нь ер хамгийн амар асуудал байдаг

2  |  0
zochin(64.119.27.136) 2022 оны 05 сарын 18

alban baiguullaga bur tsetserlegiin bagsh ajild avah heregtei boloh ni ee

0  |  0
Ганаа(122.201.31.235) 2022 оны 05 сарын 20

Худлаа хөрсөндөө буугаагүй юм ярьж хүмүүсийг хагаралдуулж байх юм..Албан хаагчид нь ч суух өрөөгүй газрууд байхад юун хүүхдийн өрөө .тэнэг ярихаасаа ичээч\n

1  |  2
м(59.153.112.249) 2022 оны 05 сарын 19

Ийм тэнэг юм ярьж байхаар цэцэрлэгүүдийг зун ажилуулдаг болго

1  |  2
Enji(202.126.89.227) 2022 оны 05 сарын 19

Уул сайхан санаа юмдаа.даанч ажил дээрээ аваад очуул манайх цэцэрлэг биш гээд хялалзаж цэхэлзээд унах байлгүй дээ

3  |  0
Эмгэн буурай(64.119.22.67) 2022 оны 05 сарын 19

АНУ-д нэгэн газрын дэргэд жижиг өрөөнд 2-3 хүүхдийн ор, живх харагдаж бсан. Газар дэвссэн хивс нь зөөлөн цэвэрхэн, бас цаг нь болохоор граммтай шилэнд сүү нь бэлэн түүнийгээ халуугуурт хийгээд л угжиж дараа нь живхийг нь солиод л гараад явчихдагийг харж бсан юм бна. Орой нь тэр өрөөг улаан гэрлээр ариутгаж бсан санагдана.

2  |  0
Д.Халзан(202.126.88.205) 2022 оны 05 сарын 20

Сайхан санаачлага байна Ер нь албан байгууллага бүр өөрсөддөө цэцэрлэгтэй,болох хөдөлгөөн өрнүүлбэл улсын ачаалал хөнгөрнө

2  |  0
Аю(66.181.190.98) 2022 оны 05 сарын 18

Бандгар аа тэгж болохгүй байна

0  |  0
.(139.5.216.191) 2022 оны 05 сарын 18

Зөв

3  |  0
Top