Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.05.18/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг яг одоо танилцуулж байна.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Улаанбаатар хотын нийтийн тээвэртэй холбоотой 2024 он хүртэл хэрэгжих төлөвлөгөөний талаар Нийслэлийн Засаг дарга танилцууллаа. 2024 он хүртэл нийтийн тээврийн парк шинэчлэлийг 100 хувь хийж гүйцэтгэх үүргийг Ерөнхий сайд өглөө.
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх арга хэмжээний талаар мэдээллийг сонссон. Зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөх шийдвэр гарч байна.
Тавдугаар сараас цахим багц хууль хэрэгжиж эхэлсэн. Дагалдах журмыг баталлаа. Өмнөх долоо хоногт 4,491 иргэн 11-11 төвд хандсан байна. Хамгийн их санал хүсэлт авч байгаа байгууллага Нийслэлийн Засаг даргын Тамгын газар юм. Эрүүл мэндийн яам, ХХААХҮЯ, ХНХЯ хамгийн их хандалтыг авч байна. Ерөнхий сайд иргэдийн өргөдөл гомдлыг аль болох шуурхай шийдвэрлэх үүрэг өгсөн" гэв.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 0 )