Домогт “Queen” хамтлаг Фредди Меркюригийн (1946-1991) амьдралынхаа сүүлийн өдрүүдэд дуулсан, өмнө нь олонд танигдаагүй дууг энэ оны есдүгээр сард гаргахаар болжээ.
“Фреддигийн үлдээсэн сувдыг олсон. Энэ бүтээл нь жинхэнэ гайхамшиг бөгөөд нээлт юм. 1989 оны “The Miracle” цомогт орсон бичлэгийг есдүгээр сард гаргахаар төлөвлөж байна” гэж тус хамтлагийн гишүүн Рожер Тейлор мэдээлжээ.
Брайан Мэйн хэлснээр, “Face It Alone” дууг сэргээж болохгүй гэж айж байсан ч азаар сэргээж чадсан.
Домогт хамтлаг нийт 15 цомог гаргаж, борлуулалт нь 100 саяд дөхжээ. Хамгийн сүүлд “Queen” Меркюрийг нас барснаас хойш дөрвөн жилийн дараа буюу 1995 онд цомог гаргасан. Гоцлол дуучин нь хорвоог орхиж, басс гитарчин Жон Дикон хамтлагаасаа гарсан ч “Queen” шинэ бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ туурвисаар байна.
Сэтгэгдэл ( 0 )