Фредди Меркүригийн Лондон дахь эдлэнг 38 сая ам.доллароор худалдана

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 27

 

Лондон хотын Кесингтон дүүрэг дэх “Queen” хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркүригийн “Garden Lodge” эдлэнг 38 сая ам.доллароор зарахаар болжээ.

“The Daily Telegraph” мэдээлснээр, 1907 онд баригдсан эдлэнгийн талаарх нарийн мэдээллийг хувийн нууцыг хадгалах зорилгоор мэдээлэхгүй байгаа бөгөөд мөн энэ шалтгаанаар эдлэнг худалдах зарыг интернэтэд байршуулаагүй байна. Үл хөдлөх хөрөнгийн “Knight Frank” агентлаг худалдан авагчидтай тусдаа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгджээ. Эдлэнд орж үзэхийг хүссэн шүтэн бишрэгчдээс жинхэнэ худалдан авагчдыг ялгаж, салгахын тулд тэдний төлбөрийн чадварыг сайтар шалгах гэнэ.

Домогт Фредди Меркүри тус эдлэнг 1980 онд худалдан авч, 1991 онд мөнх бусыг үзүүлэх хүртлээ тохижуулж байжээ. Эдлэнг Фреди “Бүх насны хайр” хэмээн нэрлэж байсан Мэри Остинд өвлүүлсэн билээ. 2023 оны сүүлээр 72 настай Остин домогт дуучны 1.5 мянган хувийн эд зүйлсийг дуудлага худалдаагаар оруулж байсан бөгөөд өдгөө хоёр хүүхэдтэй 30 гаруй жил амьдарсан эдлэнгээ худалдахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top