Умард Солонгост дахин нэг халдварт өвчин дэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

БНАСАУ-д ковидын халдвартай зэрэгцэн баруун өмнөд хэсэгт гэдэсний хурц халдварт өвчин дэгдсэн тухай Солонгосын мэдээллийн төв агентлаг / KCNA / өнөөдөр /2022.06.16/ мэдээлжээ.

Үүнтэй холбогдуулан тус улсын удирдагч Ким Жон Ун Өмнөд Хванхэ мужийн Хэжү хот руу эм, бэлдмэл шуурхай хүргүүлсэн байна. Тэрбээр гэдэсний хурц халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчтөнүүдийг тусгаарлаж, хотод ариутгалын ажил шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосон байна. Хэдэн хүн халдварт өвчнөөр халдварлаад байгааг KCNA тодруулаагүй байна.

Өнгөрсөн 24 цагт тус улсад нийт 26010 хүнд халуурах шинж тэмдэг илэрч, халдварын нийт тохиолдол 4.56 саяд хүрчээ. Нас баралт 73-т хүрээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top