Дорнод аймгийн Онцгой комиссын 2022 оны долдугаар сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх, тархалтыг хязгаарлах зорилгоор аймгийн хэмжээнд болон нийслэл, бусад аймаг сумдад амьд үхэр болон үхрийн мах, түүхий эдийг тээвэрлэх, худалдан борлуулах, нийтийн хэрэгцээнд нийлүүлэхийг үргэлжлүүлэн 10 хоногийн хугацаанд хориглов.
Малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин анхны тохиолдолд 2022 оны зургадугаар сарын 18-ны өдөр бүртгэгдсэн бол сүүлийн тохиолдол 2022 оны долдугаар сарын 19-ний өдөр бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар Баянтүмэн, Булган сумдын гурван голомтод 95 үхэр өвчлөн, устгалд оруулаад байна.
Аймаг, сумдын Онцгой комисс, Мал эмнэлгийн газартай хамтран тус өвчний голомтыг цомхотгох, тэмцэх арга хэмжээг шуурхай авч, голомтот бүс нутагт хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )