Олон улсын Fitch агентлаг Ойрх Дорнодод мөргөлдөөн удаан үргэлжилбэл гелийн хомстлоос үүдэн хагас дамжуулагчийн зах зээлд сөргөөр нөлөөлнө гэдгийг анхааруулжээ.
Катар дахь хийн үйлдвэрлэл тасалдсанаар гелийн хомстолд хүргэнэ. Байгалийн хийг олборлоход гаргаж авдаг гели нь хагас дамжуулагчийн үйлдвэрлэл, анагаах ухаанд ашигладаг байна.
Катар байгалийн хийн олборлолтоо сэргээсэн нь гелийн хомтслын асуудлыг түргэн шийдэж чадахгүй. Ийм нөхцөл байдалд БНСУ хүнд байдалд орно гэж Fitch агентлагийн шинжээчид үзэж байна. Учир нь өнгөрсөн онд тус улсын импортолсон гелийн 64.7 хувийг Катараас худалдан авчээ. Тайвань мөн ижил эрсдэлтэй нүүр тулж байна. Учир нь тус арал Катараас гелийн ихэнх хэсгийг импортолдог байна. Ойрын ирээдүйд шинэ эх үүсвэрийг олоход хүндрэлтэй байна гэж тус агентлаг онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )