АНУ-ын хориг арга хэмжээг олон улс буруушаав

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 23

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулганы ерөнхий мэтгэлцээн хоёр дахь өдрөө үргэлжилж, олон орны удирдагчид АНУ-ын бусад улс орны эсрэг нэг талт хориг арга хэмжээ авч буй ноёрхогч үзлийг зэмлэн буруушааж, АНУ-ын бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хууль бус үйлдлийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Ираны Ерөнхийлөгч Ибрахим Рахи хурлын үеэр хэлсэн үгэндээ, “Иран цөмийн зэвсэг үйлдвэрлэх, эзэмшихийг эрмэлздэггүй. Харин АНУ Ираны цөмийн хэлэлцээрийг уландаа гишгэж байна" гээд АНУ ноёрхлоо ашиглан бусад улс орны хөгжлийг хязгаарлах зорилгоор нэг талт хориг арга хэмжээ авч байгааг хатуу зэмлэн буруушаажээ.

Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес, “Кубатай харьцах сонирхолтой улс орнуудын засгийн газар, банк санхүүгийн байгууллага, компаниудыг АНУ-ын засгийн газар дарамталж, тус улсын валютын орлогын бүх эх үүсвэрийг дээрэмдэн, Кубын эдийн засгийг сүйрүүлэхийг санаархаж байна. Үүний улмаас тус улсын эдийн засаг асар их дарамтад орсон” гэжээ.

1962 оноос АНУ Кубын эсрэг эдийн засаг, санхүүгийн битүүмжлэл, худалдааны хориг тавьж эхэлсэн. 2015 онд хоёр орон дипломат харилцаагаа сэргээсэн хэдий ч АНУ Кубын эсрэг тавьсан хоригоо бүрэн цуцлаагүй юм. Статистик мэдээгээр, зөвхөн 2019 оны дөрөвдүгээр сараас 2020 оны 12-р сарын хооронд Кубын эсрэг хэрэгжүүлсэн АНУ-ын хориг нь Кубад 9.157 тэрбум ам.долларын хохирол учруулсан байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.161.35) 2022 оны 09 сарын 24

Өөрсдөө алдаагаа засаад швед швейцарь лугаа, ядаж манай улс шиг нийгмийн бүтэц тогтолцоо бүрдүүлбэл юуг нь хорих вэ хө.

1  |  1
Ganaa(188.95.34.48) 2022 оны 09 сарын 24

Iran bol estoi ul buteh uls islamiin hatuu deglemtei naad zahiin erh chuluu bhgui shtee. Kuba ch komunizm sochialimz aa bodsoor yavaa bhdaa taarsan 2 dampuu uls bas olon uls gechjee kkk

1  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 09 сарын 24

Amerka odoo yag ene argaaraa Evropiig ediin zasagiin hayamrald oruulj Evropiin hugchild saad bolj ediin zasagiin hayamrald oruulj dooloriihoo hanshiig usguj uursudiin hamaaraldaa oruulsan bna.ANU ddelhiid etsen bolj irsen irseer baigaa hugiin novoshiin uls .Bodood baihad delhiid ANU baihgvi bol delhii mash enh amaglan bolno.

1  |  2
Зочин(202.9.46.147) 2022 оны 09 сарын 24

Хойд Солонгос хоцорсон байна.

2  |  0
Top