Хатан хаан II Элизабет болон хунтайж Филипп нарын шарилын зургийг анх удаа ДЭЛГЭВ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 25

 

Хатан хаан II Элизабетийг сүүлчийн замд үдэх ёслол энэ сарын 19-ний өдөр болсон билээ. Түүнийг нөхөр хунтайж Филиппийн хажууд оршуулсан бөгөөд тэдний булшны зургийг анх удаагаа олон нийтэд дэлгэлээ. 

Тэднийг хаан VI Жоржийн дурсгалын сүмд оршуулсан. Энэхүү сүмд хатан хааны аав хаан VI Жорж (1952), хатан хааны эх Элизабет (2002), хатан хааны дүү гүнж Маргарет (2002) нарыг мөн оршуулсан байдаг. 

2021 оны дөрөвдүгээр сард 99 насандаа таалал төгссөн Филиппийн шарилыг өмнө нь Гэгээн Жоржийн сүм дэх Royal Vault-д хадгалж байжээ. Харин одоо түүний шарилыг хатан хаан II Элизабетийн шарилын хамтаар ийнхүү оршуулан, сүүлчийн замд нь үдлээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top