Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнийг Монгол Улсын Засгийн газар хуралдаанаас шинэчилсэн бөгөөд Үндэсний хороон даргаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,
Дэд даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Гишүүдээр:
Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга;
Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга;
Эдийн засаг, хөгжлийн сайд;
Гадаад харилцааны сайд;
Сангийн сайд;
Хууль зүй, дотоод хэргийн сайд;
Батлан хамгаалахын сайд;
Барилга, хот байгуулалтын сайд;
Боловсрол, шинжлэх ухааны сайд;
Зам, тээврийн хөгжлийн сайд;
Соёлын сайд;
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд;
Эрчим хүчний сайд;
Эрүүл мэндийн сайд;
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч;
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга;
Онцгой байдлын ерөнхий газрын дарга;
Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны дарга;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх;
Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх
Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх;
Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх;
Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал;
Нарийн бичгийн дарга:
Үндэсний хорооны Ажлын албаны дарга.
Ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж, ус, хөрс, орчны бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл солилцов.
Мөн орчны бохирдолд хамгийн том нөлөө үзүүлдэг автомашины баттерей түүнийг устгах үйлдвэр, нүхэн жорлон, агаар хөрсний бохирдол зэрэг хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй асуудлуудад шийдэл эрэлхийлж, ажлаа эрчимжүүлэхийг ОББҮХ-ны дарга Дашзэгвийн Амарбаясгалан холбогдох албаныханд үүрэг болголоо. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо
Сэтгэгдэл ( 0 )