АНУ-ын Калифорни мужийн Ньюпорт Бич хотын нүдний эмч Катерина Куртеева өндөр настай үйлчлүүлэгчийнхээ нэг нүднээс 23 контакт линз гаргаж авсан тохиолдол гарчээ.
Дал гарч яваа түүний өвчтөн ковид-19 халдвар авахаас сэргийлж эмчид очилгүй удсан бөгөөд есдүгээр сарын эхээр баруун нүд нь бүрэлзэж, тороод байна хэмээн эмчдээ үзүүлжээ. Эмч Куртеева хэдэн линз гаргаж авсны дараа сувилагчдаа хандан утсандаа бичлэг хийхийг хүссэн байна. Куртеева тэр мөчийг Гиннесийн дээд амжилтын номд орох мөч хэмээн боджээ. Гэсэн хэдий ч хүний нэг нүднээс 23 контакт линз авсан тохиолдол дээд амжилтад орохгүй гэж Америкийн нүд судлалын академи мэдээлжээ. Учир нь 2017 онд эмч нар нүдний болрыг солих хагалгаанд орсон 67 настай өвчтөний нүднээс 27 контакт линз авсан тохиолдол гарч байжээ.
Сэтгэгдэл ( 3 )
ККККК хөгшин мартамхай хүмүүс өмнөхөө авахгүй дэээр нь хийгээд л байгаа
66.181.160.80 saltaane us mini ee. Contact lens gej baigaa biz dee?
Yahaara hunii nudend linz bj bdg um bol, linziig chin hun uuruu hiij naadag bish um uu