Жүжигчин И Ён Э Итэвонд болсон эмгэнэлт явдлын үеэр нас барсан ОХУ-ын иргэний шарилыг эх оронд нь хүргэх зардлыг төлөхөө мэдэгджээ.
25 настай Пак Жулиана хэмээх бүсгүйн шарилыг эх оронд нь хүргэхэд их хэмжээний зардал гарч байгаа тухай охины эцэг хэвлэлд ярьсан аж. Асрамжийн газарт ажилладаг аав нь охиныхоо шарилыг зөөвөрлөхөд 5000 ам.доллар зарцуулах шаардлагатай болсон бөгөөд энэ нь түүнд хүнд тусаж байгаагаа илэрхийлсэн байна.
Энэ тухай сонссон жүжигчин И Ён Э охины шарилыг эх орон руу нь зөөвөрлөхөд гарах зардлыг бүгдийг хариуцан төлөхөөр болжээ.
Түүнчлэн БНСУ-ын Гадаад хэргийн яам Итэвонд болсон эмгэнэлт явдлын үеэр нас барсан гадаад иргэдийн зардлыг төлөх тухай хэлэлцэж эхэлсэн аж.
Итэвонд аравдугаар сарын 29-ний өдөр хүмүүсийн бөөгнөрөл үүсэж, улмаар 156 хүн нас барсан. Үүнээс 26 нь 14 орноос ирсэн гадаадын иргэд байсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
Тогооч Жангум байна
Sain yils delgerch baig ee