Виктория Абрамченко: Орос, Монголын худалдааны эргэлт дээд хэмжээнд хүрнэ

2022 оны 11 сарын 22

Хүйтний эрч чангарахаас өмнө нэмэлтээр дизель түлш нийлүүлэхийг Монголын эрх баригчид ОХУ-аас хүссэн тухай ТАСС агентлаг мэдээлжээ.

ОХУ-ын Шадар сайд Виктория Абрамченко Орос, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дараа "Бид Монголын дизель түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүсэлтийг хүлээн авч, энэ асуудлыг нарийвчлан ярилцаж байна. Арванхоёрдугаар сард зохих шийдвэрт хүрэх ёстой. Улам хүйтрэхээс өмнө буюу арванхоёрдугаар сар гэхэд энэ асуудлыг маш хурдан шийдэх ёстой" гэжээ.

Түүний хэлснээр, ОХУ Монгол руу нэмэлтээр түлш нийлүүлэхийн тулд Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний тухай хуулиа өөрчлөх шаардлагатай аж. “Энэ хуулийг хоёр жил гаруйн хугацаанд хэлэлцэж байгаа, нэмэлт өөрчлөлт оруулах асуудал бэлэн болсон, Монголын талын төлөөлөгчид эх орондоо буцаж очингуутаа нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хоёр дахь хэлэлцүүлгээр нь хэлэлцэх журмыг эхлүүлэхээр тохиролцсон" гэж Абрамченко ярьжээ. Тэрбээр мөн Орос Монголд нийлүүлэх дизель түлшний хэмжээг аль хэдийн нэмэгдүүлснийг онцлоод "Өнгөрсөн хугацаанд ОХУ-аас нийлүүлж буй түлш 60 хувиар өссөн" гэжээ.

ОХУ-ын Шадар сайд мөн “Союз Восток” хийн хоолойг Монголоор дайруулан БНХАУ-д тавих зураг төслийг ирэх онд дуусгана. Зураг төслийг ирэх онд дуусгахаар төлөвлөж байна. Эцсийн эцэст энэ бол гурван талт түүх, өөрөөр хэлбэл бид гурван мужаас зөвшөөрөл авах ёстой" хэмээсэн байна. “Союз Восток” магистраль хоолойн төслийн хүрээнд зураг төсөл, хайгуулын ажил 2022 оны хоёрдугаар сард эхэлсэн. Энэ хоолой нь Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх бөгөөд "Сибирийн хүч 2" хоолойн үргэлжлэл байх болно.

Үүнээс гадна ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчний экспортын хүчин чадлаа 100 МВт-аар нэмэгдүүлсэн талаар Шадар сайд Виктория Абрамченко Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлжээ. Тэрбээр “Бид Монголын зах зээлд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээг 100 МВт-аар нэмэгдүүлэхээр Монголын түншүүдтэй тохиролцсон” хэмээсэн байна. ОХУ-аас Монгол, Хятад руу нийлүүлэх цахилгаан эрчим хүчний экспорт жил бүр 19-20 хувиар өсөж, 5.2 тэрбум кВт.цаг болно гэж Эрчим хүчний сайд Николай Шульгинов өмнө нь тодотгожээ.

Орос, Монголын худалдааны эргэлт 2022 онд хоёр тэрбум ам.доллар давж, түүхэн дээд хэмжээнд хүрч магадгүй байгаа аж.

Виктория Абрамченко хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр "Оны эцэс гэхэд хоёр улсын худалдааны эргэлт түүхэн дээд хэмжээндээ хүрч, хоёр тэрбум ам.доллароос давах төлөвтэй байна" гэж онцолсон байна.

Түүнчлэн 2021 онд ОХУ, Монгол Улсын худалдааны эргэлт 1.8 тэрбум ам.доллар болсон нь 2020 оныхоос 31 хувиар өссөн үзүүлэлт юм гэж Абрамченко нэмж хэллээ. Харин энэ оны эхний есөн сарын байдлаар энэ үзүүлэлт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад  47 орчим хувиар өсжээ.

 

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(37.171.108.100) 2022 оны 11 сарын 23

Орос улс задарч бид олон улстай хиллэж бж монгол улс энэ олон дэлхийд бхгүй гаалийн /цах /түлшний үнэ дарамт дээрэнгүй бдлаас гарна.

1  |  0
zochin(98.215.126.149) 2022 оны 11 сарын 23

orosuud geree hiihdee hurtel dandaa boolt haalttai yanag geree hiij tuugeeree daramtalj umnuu bool met bailgadag.Tiimees delhiin ulsuud orosuudaf durgui baidag.Ted aman deeree l erh tegsh hariltsan ashigtai gedeg goyo ug heldeg.

1  |  0
зочин(66.181.161.3) 2022 оны 11 сарын 22

с. баяр ерөнхий сайд байх үед Xятадаас, Cолонгосоос хямд түлш аваад болоод байсныг манай моя нар мэддэгүй л дээ.. зөвхөн Oросоос л авдаг мэтээр ойлгодог. 2014-15 оны ид уул уурхайн бүтээг байгуулалт бужигнаж байх үед Oросууд маш өндөр үнээр түлшээ шахаад, үнээ дэлхийн биржийн ханшаар буулгахыг хүссэн Mонголчуудын хүсэлтэд 2 жил чимээгүй гүрийж тохуурхаад байхаар нь манайхан аргаа барьж, Xятадаас Cингапурын биржийн ханшаар их хэмжээний түлш авч эхэлсэн, бүр Cолонгосоос ч бензин оруулж эхэлэхэд л Oросууд нэг юм шинээр хэлэлцээ хийж үнээ буулгаж эхэлсэн дээ..

0  |  0
Зочин(66.181.181.252) 2022 оны 11 сарын 23

Оросуудын эрх ашигт нийцсэн гэрээ хэлцэлүүд л хийгджээ. Монголыг эрх ашигт нийцсэн гэрээ хэлцэл гэж огтхон ч алга. Новшнууд юм аа. Чойжилсүрэн Хүрэлбаатар хоёр оросын боолууд

1  |  0
Top