Ж.Сүхбаатар: Даатгалд хамрагдаагүй, зөрчилтэй машиныг ЗОГСООЖ болно

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 21

Нийслэлийн асуудал эрхэлсэн сайд Ж.Сүхбаатар "алхалт бол ухамсар юм" хэмээн сошиалаар уриалаад байгаа.

Тэрбээр түгжрэл өнөөдөр гэнэт шийдэгдэх асуудал биш гэдгийг учирлаж байгаа ч зам дээр 5-6 цаг тэг зогсолт хийж буй иргэд бухимдлаа илэрхийлсээр байна. 

Нийслэлийн асуудал эрхэлсэн сайд Ж.Сүхбаатар замын ачааллыг бууруулах тухайд "Дугаарын хязгаарлалтыг сайжруулсан хувилбараар хийх боломж бий. Дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхгүй гэдэг байр суурин дээр хэвээр байгаа, үргэлжлүүлэхгүй. Харин даатгалд хамрагдаагүй, зөрчил гаргадаг машинуудыг зогсоож болно. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх механизм одоогоор байхгүй. Үүнийг бий болгох тал дээр ажиллаж байна. Богино хугацаанд түгжрэлийг бууруулъя гэвэл захиргааны зохицуулалтыг л хийж таарна. 161 уулзвар дээр хянах төхөөрөмж суурилуулсан. Удахгүй систем ажиллаж эхэлнэ. Түгжрэл 20 хувиар буурна гэж тооцоолж байна" гэлээ. 

Мөн тэрбээр дүүжин тээвэр буюу LRT-ийг төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, түгжрэлийн эсрэг багц хуулийн төслийг өргөн барина гэсэн юм.

Хуулийн төслөөр хуучин машин оруулж ирж болох эсэх, зогсоолын асуудал, тансаг хэрэглээний татвар зэргийг тусгахаар төлөвлөөд байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(202.126.90.21) 2022 оны 11 сарын 22

Syhee gua ajil hiigeechee.hooson yarihaa boli.yneheer uhaan dutaad baina.boli hihoochee.sumyagaa avaad zailasd ug.

0  |  0
Зочин(202.9.41.31) 2022 оны 11 сарын 21

Явган зам гялгар тул хальтраад байна. Бас өргөтгөл бариад давчдаад байна.

0  |  0
Шүүх(103.229.121.36) 2022 оны 11 сарын 21

200 оос дээш жилийн насжилттай машинуудыг явуулхаа боль.дизэл бол 15 жил

0  |  0
Top