Ч.Хүрэлбаатар: Дизель түлшний асуудлаар Оросын талтай ойлголцсон

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 21

Улаанбаатар хотод дизель түлш шагийн үнэ рүү орж, орон нутагт олдохгүй болсон. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбар өгсөн байна. 

Тэрбээр "Дизель түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлыг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар ярьсан. Оросын тал дизель түлшийг янз бүрийн трейдрүүрээр зарахгүй байх гэдэг шаардлага тавьж байгаа юм байна. Монгол Улс изель түлшнийхээ 70 хувийг "Роснефть" компаниас авдаг, үлдсэнийг нь трейдерүүдээр авдаг. Уул уурхайн яам зохицуулалт хийсэн ч доголдол үүссэн юм билээ.

Оросын талд энэ асуудлыг комиссын хуралдааны үеэр хэлсэн, хэмжээг нь нэмэгдүүлнэ. Оросын талтай ойлголцсон. Тасалдал бол түр зуурын үзэгдэл" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top