Шадар сайд Эрүүл мэндийн сайдад дараах үүргийг өглөө

2022 оны 11 сарын 22

УОК-ын V өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2022.11.22/ Төрийн ордонд болж байна.

Хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Эрүүл мэндийн сайдад дараах гурван заалт бүхий үүрэг даалгаврыг өглөө.


1. Эмнэлгийн ачаалал нэмэгдэх эрсдэлийг бодитоор тооцоолж, бэлтгэл бэлэн байдлыг бүх шатанд хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,

 

2. Халдварын мутацилагдсан шинэ хувилбаруудын талаарх судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай эм, эмийн хэрэгсэл, ялангуяа хүн ам, эрүүл мэндийн байгууллагын эм, хэрэгслийн хангалт нийлүүлэлтийг хэвийн байлгах, нөөцийг бүрдүүлэх асуудал дээр онцгой анхаарч, зохион байгуулалтыг биечлэн хийж хэрэгжүүлэх,

3. Ковидоор өвчилж, эдгэрсэн иргэдэд нөхөн сэргээх, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж, иргэдийг мэдээ мэдээлэл, зөвлөлжм зөвлөгөгөөгөөр хангах, НЭМҮТ-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийг ханиад томуу, хавсарсан эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг сайтар зохион байгуулах гэсэн гурван заалт бүхий үүрэг даалгавар өглөө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ханд(192.82.75.171) 2022 оны 11 сарын 22

Сайхан яриад хурал хийгээд доод албан хаагч нараа ер харахгүй цалин ч нэмэгдэхгүй бга шүү ЭНхболд сайд гуай мөн рецинт эмч нарыг хамгийн доогуур үзэж ард түмний нүдэн доромжилж загнаж бна шүү 1р эмгэлэгийн зүрхний тасгийн дарга гэх хүн маш сагсуу өвчтэй хүн бна солих шаардлагатай ер эмэгтэй хүмүүсийг дарга болхоор ажилтны уур амьсгалыг эвдэж бна шүү

0  |  0
Top