САНХҮҮЖИЛТЭЭ ЭЦЭСЛЭЭГҮЙ Ч ТУУЗ ХАЙЧИЛСАН
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Амгалан ДЦС өргөтгөлийн санхүүжилтийг эцэслэж амжаагүй байгаа талаар мэдээлэл хийлээ. Төслийн нээлт 2022 оны зургаадугаар сарын 16-нд болж, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Х.Булгантуяа, тухайн үеийн Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тэргүүтэй сайд нар оролцсон байдаг.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН:
-Тууз хайчлаад эхлүүлсэн ч санхүүжилтийн гэрээг Хөгжлийн банктай үзэглэж дуусаагүй. Санхүүжилт энэ долоо хоногийн төгсгөл ирэх долоо хоногийн эхэн үед шийдэгдэнэ. Гүйцэтгэгч нь шалгарсан. Ирэх хавар ажлыг эхлүүлнэ. 2024-2025 онд шилжих өвөл халаалтыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
Сануулахад, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Улиастай орчмын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангах бөгөөд эх үүсвэр хооронд ачаалал шилжүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр хотын сүлжээг оновчтой схемээр ажиллуулж, “ДЦС-3” ТӨХК-ийн 250 МВт-ын өргөтгөлийн ажлыг хэрэгжүүлэх техникийн боломж бүрдэх юм. Үүнээс гадна Амгалан дулааны станцын өргөтгөлтэй уялдан хотын зүүн хэсгийн 40 гаруй халаалтын зуухыг зогсоож, түүнээс хангагддаг барилга, байгууламжийг төвлөрсөн дулаан хангамжид холбох техникийн боломж бүрдэж, агаарын бохирдлыг бууруулна.
Амгалан ДЦС ТӨХК-ийн үйлдвэрлэлийн хэмжээ 1.1 сая Гкал/ц хүртэл нэмэгдэх аж.
Сэтгэгдэл ( 2 )
ДЦС биш ДС . Холиод хаячих юм даа !
Buh tenderiig hujaa abdag loison oron boljee