Гай Ричи жүжигчин Уилл Смитэд “Аладдин” кинонд тоглохыг санал болгоно

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 04

Их Британийн нэрт кино найруулагч Гай Ричи Оскарын шагнал гардуулах ёслолд хөтлөгч Крис Рокийг алгадсан дуулианыг үл харгалзан жүжигчин Уилл Смиттэй ”Аладдин” киноны үргэлжлэл дээр ажиллахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Тэрбээр Саудын Арабд болж буй “Улаан тэнгис” кино наадмын хүрээнд сэтгүүлчидтэй уулзахдаа ийн мэдэгдсэн байна. Гай Ричи тус кино наадамд хүндэт зочноор оролцож байгаа юм.

Нэрт найруулагч Уилл Смиттэй хамтран ажиллаж байсан туршлагын талаар яриад “Аладдин” киноны хоёрдугаар ангид түүнд дүр өгөх санаатай байгаагаа илэрхийлжээ. “Би түүн шиг сайхан хүнтэй хэзээ ч таарч байгаагүй. Түүнтэй хамтарч ажиллах нь гайхалтай сэтгэгдэл төрүүлдэг. Уилл шиг сайхан сэтгэлтэй жентлменийг хэзээ ч харж байгаагүй” гэж Гай Ричи сэтгүүлчдэд ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top