Нүүрсний хулгайг эсэргүүцэн жагсаж буй иргэдийн шаардлагын дагуу ямар арга хэмжээ авч ажиллаж буйгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр (2022.12.09) болсон Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа мэдээлэл өгөх үеэрээ танилцууллаа.
Тэрбээр "Жагсагчдын тавьж байгаа шаардлага ч гэлээ зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж, олон нийтэд мэдээлэл асуудал байна. Хууль дээдлэх зарчмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлж байж нүүрсний хулгайн хэрэгт ямар хүн холбогдсоныг мэдээлэх хэрэгтэй. Мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж байгаа.
Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудал дээр шинжээчдийн баг томилсон. Уул уурхайн хэмжилт хийдэг баг бүрэлдэхүүн Тавантолгойн болон жижиг Тавантолгойн олборлолт хийсэн талбай дээр он оноор нь уул ажлын төлөвлөгөөтэй нь уялдуулж, хэмжилт хийнэ. Ингэхдээ нийт хэр хэмжээний талбайд уулын ажлыг хийсэн бэ, хэд нь газрын гадарга дээр хөрс хуулалтын шороо болж үлдсэн, хэдэн сая тонн нүүрс олборлосон, түүнээс хэд нь коксожсон, хэд нь эрчим хүчний нүүрс вэ гэдэг хэмжилтүүдийг хийж эхэлсэн.
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 40 орчим мөрдөгч ажиллаж, өнөө өглөөнөөс хүмүүсээ дуудаж, асууж тодруулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа экспортыг зогсоохгүй байх бүх талын арга хэмжээг авна.
Улаанбаатар хотод АТГ, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг бичиг баримтад үзлэг шалгалт хийх, гэрээтэй холбоотой тайлбар мэдүүлэг авах ажлыг шалгаж байна" гэж ярилаа.
Өнөөдрөөс эхэлж нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон нөхдийг байцааж эхэлсэн. Нүүрсний хулгай бол цэвэр дотоодын асуудал гэдгийг хөрөнгө оруулагчдад хандаж мэдээллийг өгсөн. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудал дээр шинжээчдийн баг томилсон. Ингэхдээ нийт хэчнээн куб уулын ажил хийж, түүнээс хэд нь газрын гадарга дээр үлдсэн, хэчнээн сая тонн нүүрс болсон зэргийг тодорхойлох ажил хийгдээд явж байна. Улаанбаатар хотод АТГ, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг бичиг баримтад үзлэг шалгалт хийх, гэрээтэй холбоотой тайлбар мэдүүлэг авах ажлыг шалгаж байна" гэлээ.
Түүнчлэн "Би энэ улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд яаж ч шүүмжлүүлж, харлуулж байсан зарчмаасаа хазайхгүй. Бид эрх зүйт төрийг төлөвшүүлж байгаа улс. Би өнөөдөр хэн нэг хүнээс хувийн өшөө хонзон авах, улс төрийн зорилгоор албан тушаалтнуудыг нэрлэж, энэ нөхөд бол нүүрсний том хулгайчид юм, энэ нөхөд бол нүүрсний дунд, жижиг гарын хулгайчид юм гэдгийг зарлах эрх надад байхгүй. Энэ асуудлыг шалгаж хуульд ил болгож болох боломжтой мэдээллийг олон нийтэд мэдээлэл, шүүхээр шийдэгдэж байж шийдэх ёстой" гэсэн юм.
Үүнээс гадна, "Жагсагчдын тавьж байгаа шаардлага ч гэлээ зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж, олон нийтэд мэдээлэл асуудал байна. Хууль дээдлэх зарчмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлж байж нүүрсний хулгайн хэрэгт ямар хүн холбогдсоныг мэдээлэх хэрэгтэй. Мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж байгаа. Өнөөдрөөс эхэлж нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон нөхдийг байцааж эхэлсэн. Нүүрсний хулгай бол цэвэр дотоодын асуудал гэдгийг хөрөнгө оруулагчдад хандаж мэдээллийг өгсөн.
Тэрбээр мөн "БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас бичиг ирүүлсэн. Бичигт манай талаас хүргүүлсэн хүсэлтийг илүү тодорхой, нарийвчилж өгөхийг хүссэн байсан. Өөрөөр хэлбэл, Эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээнд тэгж заасны дагуу тэр гэж иргэнд холбогдох тийм мэдээллийг манайд өгнө үү гэж нарийвчилсан байдлаар мэдээллээ ирүүл гэсэн. Би уг бичгийг нь өчигдөр Прокурорын ерөнхий газар руу дахин явуулсан. Манай талаас явуулсан эхний бичигт Ганц модны боомтоор орсон, гарсан бүх тээврийн хэрэгслийн мэдээллийг ерөнхий байдлаар өгөөч гэж хүссэн юм. Харин одоо бид Прокурорын ерөнхий газар, мөрдөн шалгах байгууллагуудаас түүвэрлэсэн жагсаалт гаргуулж, дахин бичиг явуулах гэж байна. Ямар ч байсан Хятадын талаас хариу ирсэн. Хамтаръя, тусалж ажиллая. Гэхдээ та нар Эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээнийхээ дагуу нэр, хаяг бүхий тодорхой мэдээллийг явуулаач гэх хүсэлт ирүүлсэн. Тэр бичгийг нь явуулна" гэлээ.
ВИДЕО ҮЗЭХ
Сануулахад, УИХ-ын чуулганы өчигдрийн /2022.12.08/ хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд "Монгол Улсын гаалиар “хоосон” гэдэг бүрдүүлэлттэй гарсан нүүрс тээврийн машинууд БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ нүүрс тээвэрлэж орсон байна уу, үгүй юу гэдгийг тулгахаар БНХАУ-ын талтай хамтран ажиллахаар хүсэлт хүргүүлсэн. Хариу өгөөгүй тул Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулан тус улсын Хөгжил, шинэтгэлийн хороо руу албан бичиг явуулсан. Хариу ирсэн нь "БНХАУ-ын гаалийн байгууллага руу хандаарай" гэсэн байсан. Энэ дагуу дахин Гадаад харилцааны яамаар дамжуулан БНХАУ-ын гаалийн байгууллага руу албан хүсэлтээ илгээгээд байна.
Үүний зэрэгцээ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудаас төлбөртэй мэдээлэл авч, шинжилж байна. Бүх баримт мэдээллийг боломжит хэрээр цуглуулж, тогтоож, шинжилж, асуудлыг бодитой болгож байж Улсын Их Хуралд тайлагнахгүй бол аль нэг талын мэдээллийг барьж, хөнгөн хуумгай тайлан тавьж болохгүй байсан юм” гэх мэдээллийг мөн өгсөн билээ.
Сэтгэгдэл ( 6 )
Чи угаасаа илэрсэн. нэийг зарлаж чадахгүй бол ажлаа өг чамаас өөр наад ажлыг чинь хийж чадах хүн зөндөө байгаа битгий бидний үр хүүхдийн ирээдүйг хулгайлаад. Утсан чинээ улаан амиа бодоод суугаад бай.ард түмэн бид чаддаг хүнээр нь хийлгэмээр бн
Zailaach
Энэ хүн нэг л бишээ\n
Ажлаа хийж чадахгүй бол зайгаа тавьж өгөөч
ene ajil laa hiij chadahgui bol neg udriin umnu ch\nboltugai ajil ugj sur chamchig nuhur mgl uls.n ajil d thag aldaj bna hund surtal thag nuhthuuj bga yum chig hudlaa dal hiih.s thaachgui buudleg nuhur min ajil ug
chadahgui bol naansa zailj uz de suudliin bugluus bolj bitgii unegui thalin av