Аарц уугаарай, боорцог идээрэй, даарч байгаа биз гараа дулаацуулаарай, 00 хэрэгтэй байна хэмээх яриа чихэнд сонгогдох. Энэ бол 10 хоног үргэлжилсэн жагсаалын эргэн тойронд өрнөж буй яриа. Нэг хэсэг нь Их эзэн Чингис хааныхаа хөшөө өөд харан эсгийнд орж хэвтэх бол зарим нь хойгуур урдуур хоол цай ууж идэх аж. Уг жагсаалд эх орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж нэг зорилгод нэгдэн, Монгол Улсынхаа үнэт зүйл, шударга ёс, үр хойчийнхоо сайн сайхан нийгмийг цогцлоохын тулд төрд дуу хоолойгоо хүргэсээр байна. Тэнд аав, ээж, эхнэр хүүхдэдээ мал ахуйгаа даатгаж жагсаалыг зорин ирсэн малчид цөөнгүй. Мөн оюутан залуус, өндөр настнуудын төлөөлөл ч байна. Иймд олон өнгө сүлэлдсэн жагсагчдын нэг өдрийг сурважилсан юм.
н.Болатхаан: Малчнаас ногоочин ногоочноос жагсагч болж явна
Ховд аймгийн Буянт сумаас хоёр өдрийн өмнө ирсэн. Өвөө нь залуудаа мал маллаж байсан. Сүүлдээ ногоочин ногоочноос жагсагч болж байгаа шүү. Би Ховд аймагтаа аварга ногоочин. Хулуу, тарвас тарьдаг. Гэвч тариалангаа эрхлээд Монголдоо сэтгэл амар сайхан амьдрах нэн хүнд байна. Бидний үе яахав, залуус үе минь ингэж дуусаж болохгүй. Талбайд хэд ч хоносон чадна.Хүүхдүүд маань боорцог хийж, дулаан хувцсыг минь бэлдэж өгсөн. Сайн бэлтгэлтэй ирсэн гэв. Тэр бол хүнд хэцүү нийгмийн үнэн төрхийг цөөн үгээр ийн илэрхийллээ.Тэрбээр орон нутгийн иргэдийн төлөөлөл болж байгаагаа онцолсон юм. Эсгийгээр өөрсдийгөө хучин хэвтэх жагсагчдын дунд олны танил эрхмүүд байх аж. Тэдний нэг бол жүжигчин Р.Адьяа юм.\
Адьяа: Даараад байвал аарц, цай нь хаа сайгүй байна
“Жагсахад хүндрэл алга. Ард иргэд маань хоол цай хийгээд ирж. Жагссаны үр дүн гарч байна. Даараад байвал аарц, цай нь хаа сайгүй байна. Нүүрсний хулгайд холбогдсон улс төрчдийн бүх эд хөрөнгийг хураа. Мөн Цаазын ялыг сэргээхийг шаардъя. Буруу сэхсэн хүмүүс байх ёстой байрандаа очих хэрэгтэй. Би кино зураг авалттай байгаа учир зав гармагц ирж жагсаж байгаа" гэв. Тэр уг жагсаалаас том хүлээлттэй байгаа гэдгээ дашрамд онцоллоо. Жагсагчдын хүсэлтээр тэдний нөхцөл байдлыг харгалзан үзэж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гэр барих зөвшөөрөл олгосон. Ийн жагсагчдад Нарантуул захад гэр худалдаалдаг худалдаачид гэр өгсөн талаар тэд хэллээ.
Гэрт суун дулаацах жагсагч М.Ганболд хэлэхдээ Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас ирээд долоо хонож байна. Эхний өдрүүдэд даарч бие засах газар олдохгүй хүнд байсан.Ойр байрлах үйлчилгээний газрууд руу орж дулаацах гэхээр Юун хүн бэ. Яах гэж яваа юм гэх мэт муухай хандлага гаргасан. Одоогоор Соёлын төв өргөөний нойл руу орж байна. Ирсэн өдрөөсөө хойш гэрийнхэнтэйгээ холбоо бариагүй. Тэд намайг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан харж байгаа байх. Утасны цэнэг дуусаад ойр хавьд байх дэлгүүр, ресторан руу ороод цэнэглэчихээд байгаа.
Төв шууданд утас байршуулсан гэсэн.Тэр утсаар гэр лүү гээ удахгүй ярина. Шөнөдөө -32 градус хүрч хүйтэрч байна.Гэртэй болсон учраас энэ хүйтнийг ажралгүй давж байна. Ядаж л орж ирээд дулаацах байртай байна гэдэг чинь бидэнд жаргал юм шүү. Хэдийгээр даарч байгаа ч нийгмийнхээ сайн сайхан, үр хүүхдийнхээ гэгээлэг ирээдүйн төлөө тэвчиж байгаа. Би Сэлэнгэ аймагт хувиараа дэлгүүр ажилуулдаг. Иргэдийн сайхан сэтгэлийн буянд хоол цайгаар тасарсангүй. Бууз, цай хуушуур аарц гээд төрөл төрлийн хоол хийж авчирч байгаад үнэхээр талархаж байна" хэмээн онцоллоо.
Ч.Баярмагнай: Халуун аарцаа бариад эхнэрээ хөтлөөд талбайн зүг алхсан
Аарц ууж дулаацаарай хэмээн ойр хавьд байх хүн бүрт найрсагаар үйлчлэх эрхмийг Ч.Баярмагнай гэдэг. Тэр эхнэрийн хамт гурван халуун сав аарцтай иржээ.Түүний эхнэр эмч бөгөөд хамтдаа дуу хоолойгоо хүргэхийн хажуугаар жагсагчид болон талбайн гацуур засаж буй хүмүүс мөн мөсөн сийлбэрчдэд халуун аарцаар үйлчилж сэтгэлийг дулаалцуулж яваа нь тэр аж. Олны хүч оломгүй далай гэдэг дээ. Үүний адил бид дэм дэмэндээ байж энэ цаг үеийг давна. Сансараас эхнэртэйгээ хөтлөлцөөд алхчихсан. Энд сэтгэл зүрхээрээ бүгд нэгдэж тэмцэж байна. Олноороо жагсаж төрд шургасан худал хуурмаг луйврыг үндсээр нь устгах цаг болсон гэлээ. Тэдэнтэй зэрэгцэн Герман дахь монголчуудын нэгдлийн залуучууд 150 ширхэг бууз,100 хуушуур, таван халуун сав аарц авчирсан байлаа.
Тэрбээр жагсаал эхэлсэн өдрөөс аарц, боорцог гэх мэтээр үйлчилжээ. Мөн үүрээр 5.00 цагт босож боорцог хайрч талбайг зорин ирсэн нэгэн ч байсан юм. Үүнээс холгүй зургаан настай охин аарц ууж зогсох бөгөөд аавтайгаа хамт Багануур дүүргээс жагсаалыг зорин иржээ. Тэрбээр багшаасаа чөлөө авсан тухайгаа хэллээ. Жагсачдын дунд тэргэнцэртэй өвөө хөлөө нэхийгээр хучин суух аж. Түүний эхнэр оюуны хүндэвтэр бэрхшээлтэй бөгөөд үүнд дөрөөлөн гурван жилийн өмнө хамаатных нь хүн байрыг нь банк бус байгууллагад тавьж зээл авахдаа эхнэрээр нь баримт бичигт зөвшөөрсөн гэх утгатай гарын үсэг зуруулсан аж. Ийн эцэстээ зээлээ төлж чадахгүйд хүрч банк бус байгууллагаас нь Шүүхийн шийдвэрийн дагуу байрыг нь хураасан байна.
Энэ явдлаас хойш Ч.Зоригт гуайн эхнэр хоёр удаа цус харваж хүний асаргаанд оржээ. Орон байраа буцаан авахын тулд бүхий л аргаа ашиглаж, хандаагүй, очоогүй газар түүнд үгүй. 2021 онд төрийн эрх баргигчдад энэ асуудлыг шалгаж шийдэж өгнө үү гэсэн ч хүсэлтийг хүлээн аваагүй аж. Ийн байраа алдсан түүний хувьд эхнэртэйгээ айлын амбаарт хүртэл амьдарч байсан гэх эмзэглэм түүхээ ярьж нулимс дуслуулсан нь тэр. Байраа алдсан түүний хувьд хуулийн цоорхойг ашиглан ядарсан нэгнээ хохироодог төртэйдээ гомдож явдаг аж.
Ч.Зоригт гуайн одоогоор Сонгинохайрхан дүүрэгт тэтгэвэр, группын мөнгөөрөө жижиг зай талбайтай байр түрээслэж суугаа хэмээн учирлав. Ийн уг жагсаалд оролцож ядарсан иргэдээ бүү тонооч, байраа буцаан авахад минь нэмэр болооч хэмээн хүсэж буйгаа илэрхийллээ. Хуулийн цоорхойгоос болж хохирсон түүний энэ түүхийг сонсож сэтгэл эмтэрсэнийг нуух юун. Тэр ч байтугай уг явдал болсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эхнэрийг нь машинд суулган нэлээд хэдэн барим бичигт гарын үсэг зуруулсан гэнэ. Ингээд нэг өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дайран орж ирээд байрыг нь битүүмжилж тэднийг өмсөх хувцастайн үлдээсэн байгаа юм.
Иймд хуулийн цоорхойгоос болж хохирсон иргэдийн нэг нь Ч.Зоригт гуай боллоо. Учир нь өнгөрсөн хугацаанд алдсан боломж, эд хөрөнгөө эргүүлэн авахын тулд дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлж яваа нь энэ юм. Тэрбээр Сонгинохайрхан дүүргээс ирэхдээ урт цэнхэр автобусанд бусдын дэмжлэгтэйгээр сууж ирдэг бөгөөд бусад автобусанд суухад хүндрэлтэй байдаг гэв. Энэ мэт түүнтэй адил зовлонтой хүн хэд байгаа хэлж таашгүй.
Ямартайч найман Настай балчраас наян настай буурай хүртэл уг жагсаалд оролцож байгаа юм. Янз бүрийн уриа лоозон барьсан нэгнээс эхлээд хуушуур бууз боорцог,бетон бетонаар аарц цай бэлтгэн ирэх иргэд олон байв.Тэвдэж явахад тэвэнгээр тусал гэдгийн нэг тод илрэлийг уг жагсаалын өнгө харууллаа. Тэд дэм дэмэндээ байж нэгэндээ эрч хүч урам зориг хайрлахын зэрэгцээ нэгдэн нийлж байгаа нь хамгийн сайшаалтай. Дутууг гүйцээж, дундуурыг нь дүүргэж буй жагсагч иргэдийн нэг өдөр ийн үргэлжилж байна.
Б.ОЮУНЖАРГАЛ
ЭХ СУРВАЛЖ
Сэтгэгдэл ( 3 )
Mongolchuudaa mash mundag.Hulgaich mapchisan turuu uurchilj ard tvmenii hyanaltai tur zasagtai huuli tsaats hatuu churamtai shudarga niigemee irgen baiguulya.Haa baigaa gazart ni tonuulchidiig udamaar ni usatagh bolno.Mongolchuudaa bid yalnaa.Bideniig ingej temtseld hvregsen opshorchid tonuulchin urvagchin gadaadiin tagnuulchid ednii vr udam aj zee nar gadaad dailaid jargaj bna.Tonuulchid jagsaaliig shal toohgvi.Ted haluun gazar nutagt haluun bairandaa tsarts naraaraa hool beldvvlen tansagal ineelden shoudaj muriitai togloj udur unguruuj suuna.Ted zasagiin gazariin ordon door ordon baiguuguulj
Mongolchuudaa mash mundag.Hulgaich mapchisan turuu uurchilj ard tvmenii hyanaltai tur zasagtai huuli tsaats hatuu churamtai shudarga niigemee irgen baiguulya.Haa baigaa gazart ni tonuulchidiig udamaar ni usatagh bolno.Mongolchuudaa bid yalnaa.Bideniig ingej temtseld hvregsen opshorchid tonuulchin urvagchin gadaadiin tagnuulchid ednii vr udam aj zee nar gadaad dailaid jargaj bna.Tonuulchid jagsaaliig shal toohgvi.Ted haluun gazar nutagt haluun bairandaa tsarts naraaraa hool beldvvlen tansagal ineelden shoudaj muriitai togloj udur unguruuj suuna.Ted zasagiin gazariin ordon door ordon baiguuguulj
Хөгийн Хөгийн гадны санхүүжилттэй лалруудыг тараа. Өдөр болгон мөнгө авч байгаа новшнууд