Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайвангаас “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсголын үеэр сэтгүүлчид зарим зүйлсийг тодрууллаа.
Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар тэрбээр "Гаалийн байгууллагаас 2013, 2018, 2022 онд дотооддоо хяналт, шалгалт зохион байгуулсан. Хяналт, шалгалтын хүрээнд тодорхой мэдээлэл, баримтуудыг цуглуулж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Энэ асуудлыг шалгаж байгаа. Манайх 18 гаалийн газрыг хянаж байдаг. Цаашид нүүрсний үйл ажиллагаа явуулж байгаа тээврийн хяналт тавьж буй гаалийн газар, хороодыг цахимаар хянах асуудалд анхаарна.
Гаалийн мэдүүлэггүйгээр нүүрс гарсан асуудал яригдаж байна. Тодорхой хэмжээний бүртгэл дутсан байна. Эдгээр асуудал бодитой эсэхийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Хариуцлага алдсан албан хаагчдад арга хэмжээ авна.
Хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн тоон мэдээлэл Хил хамгаалах ерөнхий газарт байдаг. 2013 оны мэдээллээр 2010-2011 оны долдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд 3758 машинаар 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийлгүй улсын хилээр гаргасан байж болзошгүй гэх үйлдлийг Гаалийн ерөнхий газрын албан хаагчид илрүүлсэн байдаг. Энэ мэдээллийг 2013 оны дөрөвдүгээр сарын 9-нд шилжүүлсэн. Мөн 2013-2017 оны хооронд нүүрс тээврийн 86 аж ахуйн нэгжийн 2527 машин улсын хилээр гарсан бүртгэлтэй. "Тавантолгой" ХК-ийн экспортын бүрдүүлэлт хийж гаргасан нүүрсний хэмжээ тус компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан 21 аж ахуйн нэгж гэрээнд заасан тоо хэмжээнээсээ 1 сая тонн нүүрс илүү гарсан байна. Гэрээнд тусгасан нүүрснээс илүү сая тонн нүүрс экспортолсон гэсэн үг. Мөн 12 аж ахуй нэгж эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүйгээр 515 мянган тонн нүүрс экспортолсон зэрэг асуудлыг шалгуулахаар Цагдаагийн ерөний газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт 2018 оны долдугаар сарын 17-ны өдөр хандсан. Гаалийн байгууллага гэрээний хяналтыг шалгаж ажилласан гэсэн үг.
Хятад, Монголын гаалийн байгууллагын статистикийг харьцуулж хардаг. Хятадын тал хоолтой хүлээж авсан эсэхийг нотлосноор хэн буруутайг гаргаж ирнэ. Манай байгууллагаас Гашуунсухайтад ажиллаж байсан гаалийн улсын ахлах байцаагч албатай хоёр алба хаагчийг холбогдуулан шалгаж байгаа" гэсэн мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл ( 7 )
та нар л мэдэхгүй байж гэнэ.
nogoo 1997 ond shugulj yabsan reket anhaa dahin buzaj shorongios abdranats garj irlee sulagdaj irlee. tegel bi anha anhbaatar shuu bbugdere medne 1995 ond heund gar bailaa genuu/
nadig bugd medne naidg 1995 onos hoish anhaa ah gej dudaj hundelj irlee bi anaha anhbaatar bol shoorongin 1 ataman mon shuu
Гаалийн ерөнхий газрын дарга нь 10 машин нүүрс гарсан гээд ярьж байсан Нүүрс гардаг бүх газрыг шалгах хэрэгтэй 2011 2022 Гааль Хилийн цэрэг Мэргэжилийн хяналт Тагнуул гэх мэт хил дээр ажиллаж байсан одоо ажиллаж байгаа бүгдийг маш сайн шалгах хэрэгтэй
тэр ард нь зогсож байгаа бээжин хав бол их гарын хулгайчдын ажлын бээлий шүү дээ
Энэ нөхөр ч холбоотой байх магадлалтай гаалийг гааль шалгахаар юу гарахын худлаа жүжиг.
2sh huniig gechjee bolij uz asraltiig hamgiin turuun duud mon tuhain ueiin bagiinuudiig