БНСУ-д арал дээр сургуулилт хийсний төлөө эсэргүүцэл илэрхийлэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 23

 

Японы эрх баригчид БНСУ-ын явуулж буй маргаантай Докдо/Такешима арал орчим цэргийн сургуулилтыг эрс шүүмжилж, эсэргүүцэл илэрхийлсэн гэж Японы Гадаад хэргийн яамны төлөөлөгч Такэхиро Фүнакоши мэдэгджээ.

Япон улс тус арлыг газар нутгийнхаа нэг хэсэг гэж үздэг. БНСУ-ын зүгээс тус арлыг мөн нутаг дэвсгэрийнхээ нэг хэсэг гэж үзэж, арал орчим цэргийн сургуулилт тогтмол явуулдаг.

Япон энэ сард Үндэсний аюулгүй байдлын стратегидаа маргаантай арлуудыг Японы нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн заасны хариуд БНСУ-ын зүгээс эсэргүүцэл илэрхийлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top