Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Нак Ён нар өнөөдөр /2019.10.24/ хэлэлцээ хийлээ.
Вашингтоны Ази дахь холбоотнууд болох Токио, Сөүлийн харилцаа өнгөрсөн оны аравдугаар сард Өмнөд Солонгосын Дээд шүүх Японы зарим компани дайны үеэр солонгос ажилчдыг үйлдвэр, уурхайд хүчээр ажиллуулсныхаа төлөө төлбөр төлөх тухай шийдвэр гаргаснаас хойш хурцдаад байгаа билээ.
Япон улс энэ асуудлыг 1965 оны гэрээгээр шийдвэрлэсэн гэж үзэж, Өмнөд Солонгосын Дээд шүүхийн шийдвэр олон улсын хууль, эрх зүйг зөрчиж байна гэж мэдэгдсэн. Тус маргаан хожим нь худалдаа, аюулгүй байдлын салбарт хүрээгээ тэлсэн юм.
Маргаан дэгдсэнээс хойш анх удаа тус хоёр улсын хооронд болж буй өндөр хэмжээний уулзалтыг 100 орчим сэтгүүлч сурвалжилжээ.
Ли Нак Ён Японы шинэ эзэн хаан Нарухитог хаан ширээнд залсныг тунхаглах ёслолд оролцохоор Токио хотноо хүрэлцэн ирсэн бөгөөд хэлэлцээний үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний захидлыг Абэд гардуулжээ. Мүн Жэ Ин, Абэ Шинзо нар сүүлийн нэг жилийн хугацаанд уулзалт хийгээгүй бөгөөд Мүн Жэ Ин захидалдаа БНСУ, Япон улс Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх гол түншүүд гэж онцолжээ.
Хэлэлцээний үеэр талууд олон сар үргэлжилж буй худалдааны маргааныг ойрын хугацаанд шийдвэрлэхийн тулд дипломат хүчин чармайлт гаргахаар тохиролцжээ. Нийт 21 минут үргэлжилсэн уулзалтын үеэр Ли Өмнөд Солонгосын засгийн газар 1965 оны дипломат харилцааг хэвийн болгох, Япон улс 1910-1945 оны хооронд Солонгосыг колоничилсны төлбөрийн тухай гэрээг үргэлжлүүлэн мөрдөнө гэж мэдэгджээ. Хариуд нь Абэ Токио улс хоорондын гэрээ хэлэлцээ, амлалтыг биелүүлэхийн төлөө байр суурийг баримталсаар ирсэн гэж онцолжээ.
Сэтгэгдэл ( 2 )
эзэнтэй улсын удирдагч нар нэг ий эрхүү юм ярилцаж суудаг юм байна?! Эзэнгүй нь болохоор гуйлга л гуйцгаах юмдаа?! Том зөрөө байнаа?!
эзэнтэй улсын удирдагч нар нэг ий эрхүү юм ярилцаж суудаг юм байна?! Эзэнгүй нь болохоор гуйлга л гуйцгаах юмдаа?! Том зөрөө байнаа?!