Сөүл Токиог түнш орнуудын жагсаалтаас хаслаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 18

Өмнөд Солонгос Япон улсыг худалдааны түнш орнуудын жагсаалтаас хассан явдалд Японы эрх баригчид харамсаж буйгаа илэрхийлж байна гэж Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Исшү Сугавара өнөөдөр /2019.09.18/ Өмнөд Солонгосын шийдвэрийн талаар тайлбар өгөхдөө ийн мэдэгджээ.

Япон улсыг Өмнөд Солонгосын худалдааны түнш орнуудын жагсаалтаас хасах тухай шийдвэр өнөөдөр буюу есдүгээр сарын 18-ны өдрөөс хэрэгжиж эхэллээ.

БНСУ өмнө нь худалдааны түнш орнуудаа хоёр ангилалд хуваадаг байсан бөгөөд эхний ангилалд багтсан орнуудад стратегийн бараа бүтээгдэхүүний экспортын хөнгөлөлт үзүүлдэг байсан. Өдгөө эхний ангилалд багтсан улс орнуудыг дахин хоёр хэсэгт хуваасан бөгөөд нэг хэсэг нь хөнгөлөлтийг хэвээр эдлэх бол нөгөө хэсэгт багтсан улс орны хувьд экспортын хязгаарлалт үйлчлэх юм. Энэ хэсэгт Япон улсыг багтаад байна.

Хоёр улсын харилцаа хурцдаж буй энэ үед Японы засгийн газар дипломат яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийх болно гэж Японы гадаад хэргийн сайд Тошемицу Мотеги мэдэгдэв.

Энэ оны долоодугаар сарын 1-нд Японы засгийн газар орчин үеийн хагас дамжуулагч болон төрөл бүрийн цахилгаан хэрэгслүүдийн дэлгэцэд шаардлагатай гурван төрлийн сэлбэг хэрэгслийг Өмнөд Солонгос руу экспортлоход тавих хяналтыг чангатгаж буй тухай зарласан. Түүнчлэн Токио хөнгөлөлттэй нөхцөлөөр Японы наноматериал болон өндөр технологийн сэлбэг хэрэгслүүдийн нийлүүлэх орнуудын жагсаалтаас Өмнөд Солонгосыг хассан. Үүнийгээ Японы тал энэ төрлийн сэлбэг хэрэгслийг Хойд Солонгос руу хууль бусаар нийлүүлж байна гэж тайлбарласан. Сөүл үүнийг хатуу эсэргүүцэж, хариу арга хэмжээ болгон худалдааны давуу эрхтэй түнш орнуудын жагсаалтаас Япон улсыг энэ сарын 18-ны өдрөөс эхлэн хасаж байгаа юм.

Өнгөрсөн оны намар БНСУ-ын Дээд шүүх Японы Nippon Steel & Sumitomo Metal компани дэлхийн хоёрдугаар дайны үед албадан хөдөлмөр хийж байсан Солонгосын дөрвөн иргэнд нөхөн төлбөр олгохыг үүрэг болгосон шийдвэрийг гаргаснаас хойш Сөүл, Токиогийн харилцаа хурцадсан билээ. Японы засгийн газар энэхүү шийдвэрийг няцааж, 1965 онд Токио, Сөүлийн харилцаа хэвийн болох үед эл асуудал бүрэн шийдэгдсэн гэж мэдэгдсэн. 2019 онд Өмнөд Солонгос Steel & Sumitomo Metal компанийн активыг битүүмжлэх процедурыг санаачилсан нь Японыг Сөүлийн эсрэг худалдааны хязгаарлалт хийхэд хүргэсэн гэж шинжээчид үзэж байгаа юм.
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.195.16.88) 2019 оны 09 сарын 19

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top