БНСУ Дэлхийн худалдааны байгууллагад хандан Японы эсрэг гомдол гаргав

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

БНСУ Дэлхийн худалдааны байгууллагад хандан Япон улсын экспортыг хязгаарлах шийдвэрийн эсрэг гомдол мэдүүлжээ. Financial Times сонины мэдээлснээр, Дэлхийн худалдааны байгууллагын давж заалдах шатны шүүхийн шүүгчдийг дахин сонгох шийдвэрт АНУ хориг тавьсан тул маргаан шийдвэрлэгдэхгүй үлдэж болзошгүй аж.

Японы бүтээгдэхүүнийг, ялангуяа Өмнөд Солонгосын технологийн салбарт нэн чухал гурван төрлийн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр импортлох орнуудын жагсаалтаас БНСУ-ыг хассан нь улс төрийн шалтгаантай тул энэ нь ДХБ-ын дүрэмд харшилж байна гэж Сөүлийн мэдэгджээ.

Токиогийн зүгээс Өмнөд Солонгос руу хийж буй экспортын хяналтыг чангатгасан нь үндэсний аюулгүй байдалтай гэж тайлбарлаж байна. Гэсэн хэдий ч шинжээчид БНСУ-ын Дээд шүүх 1910-1945 онуудад Япон улс Солонгосын хойгийг эзлэн түрэмгийлэх үед үйлдвэрүүдэд хүчээр ажиллаж байсан солонгос ажилчдын үр садад нөхөн олговор олгох тухай шийдвэрийн эсрэг хийж буй хариу алхам гэж үзэж байна.

Хэдийгээр Солонгос руу нийлүүлэгдэж буй Японы эдгээр материалууд хязгаарлалтад ороогүй ч Токиогийн энэхүү шийдвэр дэлхийн томоохон бичил схем, чип үйлдвэрлэгчид болох Samsung Electronics, SK Hynix зэрэг Өмнөд Солонгосын корпорацуудад эрсдэл учруулж байгаа юм.

Financial Times сонинд онцолсноор, ДХБ Сөүлийн өмнөх өргөдлийг Сөүлийн талд шийдвэрлэснээс хэдхэн цагийн дараа дээрх гомдлыг хүргүүлсэн байна. АНУ ДХБ-ын давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн сонгуульд саад хийгээд байгаа тул тус шүүх энэ онд татан буугдах магадлал өндөр байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Дэлхийн худалдааны байгууллагад АНУ-ын хэргүүд ялагддаг нь бусад орнууд давж заалдах шатны байгууллагын бүрэлдэхүүний хувьд давуу байдалтай байгаатай холбоотой гэж мэдэгдэж байсан. Энэ үндэслэлээр, Вашингтон тус шүүхийн шүүгчдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноос хойш шүүгчдийг шинээр томилох асуудал дээр хаалт тавиад байгаа билээ. Одоогийн байдлаар ДХБ-ын давж заалдах шатны шүүх гурван шүүгчтэй ажиллаж байгаа бөгөөд хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа энэ оны сүүлээр дуусгавар болох юм. Гурваас доошгүй шүүгчээс бүрэлдэж буй тохиолдолд энэ байгууллага шийдвэр гаргах эрх нь үүсдэг байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.217.68.238) 2019 оны 09 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319

0  |  0
Top